"Тавантолгой төмөр зам” ХХК 2024 оны I улиралд 723.1 мянган тонн ачаа тээвэрлэжээ

"Тавантолгой төмөр зам” ХХК  2024 оны 1 дүгээр улирлын байдлаар 723.1 мянган тонн ачаа тээвэрлэж, улирлын төлөвлөгөөгөө 97 хувьтай биелүүллээ. Тодруулбал, “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замаар 323.4 мянган тонн, “Тавантолгой-Цогтцэций” чиглэлийн төмөр замаар 399.7 мянган тонн ачааг тус тус тээвэрлээд байна.
Энэ нь 2023 оны 1 дүгээр улирлын тээвэрлэлтийн хэмжээтэй харьцуулахад 452 хувийн өсөлтийг үзүүллээ.
 
Тээвэрлэсэн нийт ачааг төрлөөр нь ангилж үзвэл экспортын нүүрс 437.3 мянган тонн, сайжруулсан түлшний түүхий эд 177.6 мянган тонн, нефтийн бүтээгдэхүүн 31 мянган тонн, аммонийн нитрат 1 мянган тонн, бусад ачаа 76 мянган тонныг тус тус тээвэрлэлээ.

 


"Тавантолгой төмөр зам” ХХК 2024 оны I улиралд 723.1 мянган тонн ачаа тээвэрлэжээ
2024-04-01 17:59:17
Шинэ мэдээ
Санал асуулга