Үндсэн цэс
Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр айл өрх, албан байгууллагын цахилгаан дулааны төлбөрийг тирэх долдугаар сар хүртэл төрөөс хариуцах болсонтой холбогдуулан “Эрдэнэс Монгол” нэгдлийн зүгээс “Тогоо хэмнэе” аяныг санаачлан зохион байгуулж байна. Цар тахлын дэгдэлттэй байгаа энэ үед “Эрдэнэс Монгол”-ын охин компани “Багануур” “Шивээ-Овоо” ХК-ийн нийт 1700 гаруй уурхайчин 3-4 ээлжээр тасралтгүй ажиллан, төвийн бүсийн цахилгаан, дулааны станцуудад хоногт 21 мянга гаруй тонн нүүрс нийлүүлж байгаа аж.
Түүнчлэн зөвхөн ДЦС-4 ТӨХК-ийн хувьд 1400 ажилтан дөрвөн ээлжээр ажиллаж, цагт 770 мегаватт цахилгаан эрчим хүч, 800 гегакалори дулааны эрчим хүч үйлдвэрлэж байна. Засгаас хэрэгжүүлж байгаа энэ ажлын санхүүжилтыг улсын болон орон нутгийн төсөвт нэг их наяд гаруй төгрөг төвлөрүүлдэг “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ хариуцахаар болсон. Иймд цар тахлын дэгдэлттэй байгаа энэ үед Монгол Улсын Загийн газар, ард иргэдийнхээ ачаанаас хөнгөвчилж, цаг наргүй ажиллаж буй уурхайчдынхаа хөдөлмөрийг хүндэтгэн “Тогоо хэмнэе” аяныг хэрэгжүүлж эхэлжээ. “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Хаянхярваа “Эрчим хүчний зохистой хэрэглээг бий болгож, Засгийн газрын бодлого шийдвэрт дэмжлэг үзүүлэн, эх орныхоо эдийн засагт хувь нэмрээ оруулж, “Тогоо хэмнэе” аянд нэгдэхийг ард иргэд, аж ахуйн нэгжүүддээ уриалж байна” гэв.
| “Эрдэнэс Монгол” нэгдлийнхэн “Тогоо хэмнэе” аян зохион байгуулж байна |
Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно
2025-12-12 12:12:06
Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2025-12-12 12:10:51
Улсын хоёрдугаар төв эмнэлэг ирэх оноос амьд донороос бөөр шилжүүлэн суулгана
2025-12-12 12:07:59
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг соёрхон баталлаа
2025-12-12 12:06:03
Морингийн даваанд жилд 1.5 сая тонн хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр барих газар чөлөөлөлт үргэлжилж байна
2025-12-12 12:04:11
Үндэсний их баяр наадам, Цагаан cap амралтын өдрүүдтэй давхацсан тохиолдолд дараагийн долоо хоногийн ажлын өдрүүдэд шилжүүлэх саналыг гишүүдийн олонх дэмжлээ
2025-12-11 14:21:16
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын Удирдах ажилтны зөвлөгөөн болж байна
2025-12-11 14:18:12
2025-12-11 14:05:56
Дүүжин замын тээвэр төслийн бүтээн байгуулалт өвлийн улиралд үргэлжилж, нийт гүйцэтгэл 40 хувьтай байна
2025-12-11 14:04:38
Улаанбаатар метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг шалгаруулах II шатны тендерийн бэлтгэлийг хангаж байна
2025-12-11 14:01:49