Зөвлөх компанийг хяналтаа сайжруулж, шуурхай ажиллах албан даалгавар өгчээ

Улаанбаатар-Дархан чиглэлийн 204 км замыг өргөтгөх, шинэчлэх төсөлд Бүгд Найрамдах Энэтхэг улсын Ай си ти сайн консалтинг ХХК зөвлөх үйлчилгээ үзүүлж байгаа.
 
Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар /2024.04.11/ тус компанийн ТУЗ-ийн дарга Киран Кумар Капилатай уулзаж, хугацаатай албан даалгавар өглөө.
 
Зөвлөх компани нь замын барилгын ажлын явц, гүйцэтгэлд бүхэлд нь хяналт тавьж, захиалагчийн эрх ашгийг хамгаалах үүрэгтэй.
 
 
Гэвч гүйцэтгэгч компаниудыг алдаа дутагдлыг шуурхай арилгуулаагүй, шар усны үерээс сэргийлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг шуурхай аваагүй, замын бэлэн байдлыг хангуулаагүй зэргээр хариуцлага алдаж байна.
 
Замын барилгын ажил явагдаж байгаа үед дээрх алдаа дутагдлыг яаралтай засаж, төслийг дуусах хүртэл хяналтыг сайжруулах, замын барилгын ажлыг төлөвлөгөөнд нь шуурхай хийж гүйцэтгэх, авто замын тэмдэг тэмдэглэгээ, мал амьтны гарц, тоноглол, үерийн даланг зэрэгт технологийн алдаа дутагдал гаргахгүй шуурхай ажиллах хугацаатай албан үүргийг өглөө.
 
Хэрвээ хугацаанд нь үүрэг биелүүлээгүй бол авто замын зөвлөх, гүйцэтгэх ямар ч тендерт орохгүй байх хар жагсаалтад оруулахыг анхааруулав.
 

 


Зөвлөх компанийг хяналтаа сайжруулж, шуурхай ажиллах албан даалгавар өгчээ
2024-04-12 13:24:36