“Шинэ хоршоо” хөдөлгөөний нээлтийн арга хэмжээ үргэлжилж байна. Тус арга хэмжээнд хот, хөдөөгийн малчид, хоршоологчдын төлөөлөл 3100 гаруй иргэд оролцохоор Улаанбаатар хотноо цуглаад байна. Нээлтийн ёслолд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга, “Шинэ хоршоо” хөдөлгөөний санаачлагч, зохион байгуулагч Д.Амарбаясгалан оролцож “Шинэ хоршоо” хөдөлгөөний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө Хоршоогоор дамжуулан малчин өрхийн амьжиргааг дэмжих, мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний үнэ цэнийг өсгөх, малчдын орлогыг нэмэгдүүлэх зорилготой Засгийн газраас хэрэгжүүлж буй урт хугацааны цогц бодлого ийнхүү эхэллээ.
Хот, хөдөөгийн малчид, хоршоологчдын төлөөлөл 3100 гаруй иргэд оролцож байна |
|