Хануйн голын 109.15 у/м төмөрбетон гүүрийг ашиглалтад оруулахад бэлэн боллоо

2024 онд авто замын салбарт улсын төсөв, гадаадын зээл, төр хувийн хэвшлийн түншлэлийн хөрөнгө оруулалтаар нийт 1100 км авто зам, 243 у/метр гүүрийг байнгын ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Энэ хүрээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй Архангай аймгийн Хайрхан сумын Хануйн голын 109.15 у/м төмөрбетон гүүрийн барилга угсралтын ажил 96 хувиийн гүйцэтгэлтэй байна.
 
Тухайн гүүрийн барилга угсралтын ажлыг гэрээт хугацаанаасаа өмнө хүлээлгэн өгөхөөр төлөвлөлөө. Гүүрийн захиалагчаар Зам, тээврийн хөгжлийн яам, өдөр тутмын техник технологийн хяналтыг “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ, гүйцэтгэгчээр “Эвт-Уул” ХХК ажиллаж байна.

 


Хануйн голын 109.15 у/м төмөрбетон гүүрийг ашиглалтад оруулахад бэлэн боллоо
2024-05-15 19:20:19
Шинэ мэдээ
Санал асуулга