Үндсэн цэс
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдсан "Монгол Улс-Ногоон хөгжлийг санхүүжүүлэх нь” сэдэвт Монголын тогтвортой санхүүгийн форум-2024 арга хэмжээ Төрийн ордонд болж байна. Форумаар хөдөө аж ахуйн салбарын ногоон шилжилт, эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны санхүүжилт болон ногоон санхүүжилтийн урсгалыг нэмэгдүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэж байна.
Монголын тогтвортой санхүүгийн форум-2024 арга хэмжээнд Гэр бүл, хөдөлөмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Үндэсний орон сууцжуулалтын санхүүгийн тогтолцооны талаар танилцууллаа.
Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан залуу гэр бүлээ орон сууцжуулж, нийгмийн баталгааг нь хангах бодлого хэрэгжүүлнэ.
2013 оноос хойш хэрэгжүүлж эхэлсэн орон сууцны ипотекийн зээлд 130 мянган өрхийг хамруулж, 8.9 их төгрөгийн зээл олгосон.
Гэвч энэ хугацаанд нийлүүлэлт нэмэгдэхгүй, эрэлт нэмэгдүүлж орон сууцны үнийг ХӨӨСРҮҮЛЖ, зорилтот бүлэгтээ чиглүүлэлгүй, танил талаараа дамжуулж 2,3 удаа зээл аваад байраа түрээслэчихдэг БИЗНЕСИЙН зарчим руу шилжсэн.
Нөгөө талдаа зээл авах гэж 2-3 жил хүлээдэг дараалал үүсэж, хуримтлагдсан өргөдлийг шийдвэрлэхэд 40-55 сар зарцуулахаар байна.
Залуу гэр бүл, олон хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй, төрийн албан хаагч гэр бүл зэрэг ЗОРИЛТОТ БҮЛЭГТЭЭ орон сууцанд хамруулахад урьдчилгаа төлбөрийн 50 хувийг ЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТЫН САНГААС санхүүжүүлэх боломжтой. Мөн ойрын хугацаанд амины орон сууцанд тавих стандартыг шинэчилж, зөвхөн өндөр барилга, аппармэнтэд ач холбогдол өгөлгүй, эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцанд ипотекийн зээл олгодог байх тогтолцоо руу шилжинэ. Ингэснээр нийслэлийн төвлөрөл, түгжрэл, агаар, орчны бохирдлыг бууруулах зэрэг олон асуудлыг шийдэх боломжтой.

| ОРОН СУУЦЖУУЛАХ БОДЛОГЫН ЭН ТЭРГҮҮНД ЗАЛУУ ГЭР БҮЛ БАЙНА |
Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна
2026-02-02 11:32:09
Газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт, хангамжийн тасалдал, хомстлоос урьдчилан сэргийлнэ
2026-02-02 11:29:40
“Хүнсний хувьсгал”-ын дүнд “Грийн групп” экспортын үйлдвэрээ ашиглалтад оруулжээ
2026-02-02 11:22:45
“Улаанбаатарын өвлийн наадам - 2026” эхэллээ
2026-02-02 11:19:03
Х.Нямбаатар: Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн өргөтгөлийг олон улсын нийтийн номын санд тавигдаж буй стандартын дагуу барьж байна
2026-02-02 11:16:31
УИХ-ын дарга Н.Учрал: Хөдөлмөрлөж байгаа хүн бүрт дарамт биш боломж олгож, төр нөлөөллөө багасгаж чөлөөлье!
2026-02-02 11:15:10
2026-02-02 11:13:19
Халтиргаа гулгаанаас сэргийлэн ажиллаж байна
2026-01-15 10:59:00
ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ТҮНШЛЭЛИЙН ГУРВАН ТАЛТ 2026-2028 ОНЫ УЛСЫН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛЛАА
2026-01-15 10:55:43
Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажлыг энэ онд эхлүүлнэ
2026-01-15 10:51:52