Үндсэн цэс
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд 2025 онд хоёр онцлох төслийг эхлүүлээд буй.

Өнөөдөр МУ-ын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан ХУД-ийн IV хороонд ажиллалаа.

Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар “26 километр гаруй урттай нэгдүгээр тойрог зам Наадамчдын замаас урагшаа нисэхийн хурдны замтай холбогдох бол хойшоо “Өнөр” хороолол, Баянхошуу, Сэлбэ, Дарь эх дэд төвүүдтэй холбогдож, цаашлаад Чулуун овооны тойргоос Туулын хурдны замтай нийлэх тойрог зам юм.

Эхний ээлжид тус тойрог замын эхлэл болох Наадамчдын зам дээгүүр баригдах 6 эгнээ, 4 талдаа эргэлттэй гүүрийн тендерийг ирэх долоо хоногийн лхагва гаригт буюу нэгдүгээр сарын 22-ны өдөр зарлана.

Мөн зургаадугаар сард тус гүүрнээс үргэлжлэх 26 километр тойрог замын тендерийг зарлахаар ТЭЗҮ-ийг боловсруулаж байна. Туулын хурдны замын хувьд бид одоогийн байдлаар нэгдүгээр сарын 31-ны өдөр олон улсын нээлттэй тендер зарлахаар төлөвлөөд байна” гэв.

Мөн Эмээлтийн тойргоос Баянзүрхийн гүүр хүртэлх 33 орчим километр урттай 6 эгнээтэй Туулын хурдны замын гэрээ байгуулах ажлыг мөн дөрөвдүгээр сард эхлүүлэхээр ажиллаж байна.

| Туулын хурдны зам болон нэгдүгээр тойрог замын бүтээн байгуулалтыг энэ хавар эхлүүлнэ |
ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН:ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН РЕФОРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЦАГДАА, МӨРДӨГЧДИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦООГ БЭХЖҮҮЛНЭ
2026-06-04 16:44:45
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, хэлэлцүүлэгт оролцлоо
2026-04-28 13:02:43
2026-04-28 13:00:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
2026-04-28 12:58:44
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
2026-04-28 12:56:54
Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд оролцох иргэдийн эрх, оролцоог ижил түвшинд хүргэх эрх зүйн орчин бүрдлээ
2026-04-28 12:54:22
МАН-ЫН БҮЛЭГ: СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ УРАГШЛУУЛНА
2026-04-28 12:52:00
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23