Үндсэн цэс
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан (2025.01.20) Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүд болон Хяналтын зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинээр томилогдсонтой холбогдуулан хүлээн авч уулзлаа. Олон нийтийн дунд зарласан нээлттэй сонгон шалгаруултын дүнд ил тод сонсголоор томилогдсон баг бүрэлдэхүүн нь нэн тэргүүнд ёс зүй, хариуцлагын зарчмыг чухалчлах ёстойг УИХ-ын дарга уулзалтын эхэнд тодотгов. Тэрбээр, төв банкны үйл ажиллагаа ил тод бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байх ёстойг онцлоод салбар бүрт туршлагатай, мэргэшсэн төлөөллүүд томилогдсонд УИХ-ын гишүүд болон иргэд, олон нийтийн зүгээс итгэл, хүлээлт өндөр байгааг уламжиллаа. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, энэ удаагийн парламент банк, санхүүгийн салбарын шинэчлэлийг хэрэгжүүлэхдээ нэн түрүүнд зээлийн хүүг бодитой түвшинд бууруулах, зээлдэгчийн буюу хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалсан, тэдэнд дарамт бус боломж олгодог эрх зүйн орчныг бүрдүүлэхэд онцгойлон анхаарна хэмээв. Түүнчлэн бодлогын хүү буурахад зээлийн хүү буурна гэх мэт ерөнхий ойлголтоор хязгаарлах бус нарийвчилсан, олон талт зохицуулалтаар хэрхэн яаж иргэдэд ээлтэй, бизнес эрхлэгчдээ дэмжсэн шийдлийг хэрэгжүүлж болох талаар хамтран ажиллахыг УИХ-ын дарга тодотголоо.
Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүдийн зүгээс төсөв, мөнгөний бодлоготой уялдуулан тулгамдаж буй асуудлуудын хүрээнд хэрхэн ажиллах талаар санал, шийдлээ танилцуулав. Тухайлбал, Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүдийн зүгээс санхүүгийн зах зээлийн бүтэц, төв банкны засаглалын хэлбэр, зээлийн эх үүсвэр болон эдийн засгийг төрөлжүүлэх зорилтот шийдлүүдийн хүрээнд санал солилцлоо. Түүнчлэн, Хяналтын зөвлөлийн дарга Н.Ууганбаатар, салбарын хууль тогтоомжийг цаг үеийн шаардлага болон олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэх хэрэгтэйг онцолсон бол зөвлөлийн гишүүн Д.Энхжаргал олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлж, хариуцлагын системийг сайжруулахаас гадна хэрэглээг бус хуримтлалыг дэмждэг болоход анхаарч ажиллахаа илэрхийлсэн юм.
Уулзалтад оролцогчид үргэлжлүүлэн хөдөө аж ахуйн чиглэлээр болон бичил бизнес эрхлэгчдэд зориулсан зээлийн эх үүсвэрүүд, дижитал эдийн засгийн хувьсал өөрчлөлт, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх талаар нээлттэй санал солилцлоо. Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, аливаа хууль, тогтоомжийн төвд аль нэг байгууллагын хэм хэмжээ бус ард иргэдийн эрх ашиг хадгалагдаж байхыг эрхэм зорилгоо болгож ажиллахыг үүрэг болгов.
| УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Банк, санхүүгийн салбарын шинэчлэл нь зээлийн хүүг бодитой түвшинд бууруулж, иргэний эрх ашгийг хамгаалахад чиглэх ёстой |
Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно
2025-12-12 12:12:06
Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2025-12-12 12:10:51
Улсын хоёрдугаар төв эмнэлэг ирэх оноос амьд донороос бөөр шилжүүлэн суулгана
2025-12-12 12:07:59
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг соёрхон баталлаа
2025-12-12 12:06:03
Морингийн даваанд жилд 1.5 сая тонн хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр барих газар чөлөөлөлт үргэлжилж байна
2025-12-12 12:04:11
Үндэсний их баяр наадам, Цагаан cap амралтын өдрүүдтэй давхацсан тохиолдолд дараагийн долоо хоногийн ажлын өдрүүдэд шилжүүлэх саналыг гишүүдийн олонх дэмжлээ
2025-12-11 14:21:16
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын Удирдах ажилтны зөвлөгөөн болж байна
2025-12-11 14:18:12
2025-12-11 14:05:56
Дүүжин замын тээвэр төслийн бүтээн байгуулалт өвлийн улиралд үргэлжилж, нийт гүйцэтгэл 40 хувьтай байна
2025-12-11 14:04:38
Улаанбаатар метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг шалгаруулах II шатны тендерийн бэлтгэлийг хангаж байна
2025-12-11 14:01:49