Үндсэн цэс
Татварын хууль тогтоомжийг зөрчсөн, хугацаанд нь зөрчлөө арилгаагүй болон нэг зөрчлийг гурав буюу түүнээс олон удаа давтан гаргасан татварын төлөгчийн мэдээллийг татварын алба зөвшөөрөлгүй нийтэд мэдээлэх зохицуулалтыг энэ оны хоёрдугаар сараас хүчингүй болгоод байна.
Энэ зохицуулалт хүний эрхийг зөрчиж байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн цэцийн дүгнэлтийг хүлээн авч Улсын Их Хурлаас Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.4 дэх хэсгийг өөрчилсөн. Энэ оны нэгдүгээр сард батлагдсан уг өөрчлөлтөөр зөвхөн санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдсэн эсэх нь шалгагдаж байгаа болон эрэн сурвалжлагдаж байгаа татвар төлөгчийн нэр, дугаар, холбогдох хэргийн мэдээллийг тухайн татвар төлөгчийн зөвшөөрөл шаардахгүйгээр албан ёсны цахим хуудсанд жагсаалт хэлбэрээр нийтэлж, олон нийтэд мэдээлэхээр зохицуулаад байгаа юм.
Гэхдээ ингэж олон нийтэд зөвшөөрөлгүй мэдээлэхээсээ 10-аас доошгүй өдрийн өмнө тухайн татвар төлөгчид урьдчилан мэдэгдэж, тайлбар, санал гаргах боломж олгох ёстой. Түүнчлэн олон нийтэд мэдээлэх нөхцлүүд арилсан буюу санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдсэн эсэх нь эцэслэн тогтоогдсон, мөн оршин суугаа хаяг байршлаа тодорхойлсон болон олж тогтоосон бол жагсаалтаас хасаж байхаар заажээ.
Дээр дурдсанаас бусад ямар ч тохиолдолд татварын байгууллага татвар төлөгчийн тухай мэдээллийг олон нийтэд түгээх нь энэ хуулиар хориглогдож байгаа юм. Өөрөөр хэлбэл, Татварын ерөнхий хуульд энэ оны нэгдүгээр сарын 17-нд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь хүний эрх, эрх чөлөө хангах, татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад чиглэж буй юм.
| Татвар төлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах хуулийн зохицуулалт хэрэгжиж байна |
Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна
2026-02-02 11:32:09
Газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт, хангамжийн тасалдал, хомстлоос урьдчилан сэргийлнэ
2026-02-02 11:29:40
“Хүнсний хувьсгал”-ын дүнд “Грийн групп” экспортын үйлдвэрээ ашиглалтад оруулжээ
2026-02-02 11:22:45
“Улаанбаатарын өвлийн наадам - 2026” эхэллээ
2026-02-02 11:19:03
Х.Нямбаатар: Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн өргөтгөлийг олон улсын нийтийн номын санд тавигдаж буй стандартын дагуу барьж байна
2026-02-02 11:16:31
УИХ-ын дарга Н.Учрал: Хөдөлмөрлөж байгаа хүн бүрт дарамт биш боломж олгож, төр нөлөөллөө багасгаж чөлөөлье!
2026-02-02 11:15:10
2026-02-02 11:13:19
Халтиргаа гулгаанаас сэргийлэн ажиллаж байна
2026-01-15 10:59:00
ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ТҮНШЛЭЛИЙН ГУРВАН ТАЛТ 2026-2028 ОНЫ УЛСЫН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛЛАА
2026-01-15 10:55:43
Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажлыг энэ онд эхлүүлнэ
2026-01-15 10:51:52