Үндсэн цэс
Бүгд Найрамдах Солонгос Улсын Хөдөө, орон нутгийн хөгжлийн захиргаанаас хэрэгжүүлж буй “Ази тивийн улсуудын хүнс, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллааны санаачилга (AFACI)”-ын 7 дахь удаагийн Ерөнхий ассемблейн чуулганд Монгол Улсыг төлөөлж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн оролцлоо.
Холбооны Бүгд Найрамдах Непал Улсын Катманду хотод зохион байгуулагдсан тус чуулганаар 15 гишүүн орны хөдөө аж ахуйн салбарын төлөөлөгчид оролцон санаачилгын хүрээнд хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн явц, үр дүнтэй танилцав. Улмаар Ази тивийн улс орнуудын хүнс, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааны хүрээнд цаашид хэрэгжүүлэх бодлогын талаар хэлэлцэн тодорхойлсон юм.Мөн үеэр тус санаачилгын гишүүн оруудын төлөөлөгчдийн саналаар Монгол Улс “Ази тивийн хүнс, хөдөө аж ахуйн хамтын ажиллагааны санаачилга (AFACI)”-ын Дэд даргалагч орноор 3 жилийн хугацаатай томилогдсон. Монгол Улсын зүгээс Ази тивийн хөдөө аж ахуйн салбарын цаашдын хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, шинжлэх ухаанд суурилсан шийдлүүдийг хэрэгжүүлэхэд тэргүүлэх ач холбогдол өгөн, хамтарч ажиллахаа илэрхийлэв.
| Монгол Улс AFACI-ийн дэд даргалагч орноор томилогдлоо |
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23
Монгол Улсын Ерөнхий сайдаар Улсын Их Хурлын гишүүн Н.Учралыг томиллоо
2026-03-31 10:39:12
МАН-ЫН БҮЛЭГ: ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ХҮРЭЭНД ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ
2026-03-24 10:38:58
ГБХНХ-ЫН САЙД Т.АУБАКИР: ОДООГООР 135 МЯНГАН ИРГЭН ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХЭЛБЭРЭЭР ДААТГУУЛАГЧ БОЛСОН
2026-03-24 10:35:47
“Улаанбаатарын хавар–2026” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг болно
2026-03-24 10:16:04
УИХ-ын Ажлын хэсэг Дархан-Уул аймагт ажиллаж, Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцан олон нийтийн хэлэлцүүлэг явууллаа
2026-03-24 10:13:55
Баянгол дүүргийн төв эмнэлэг болон ахмадын эмнэлгийн хэсэгчилсэн засварын ажил дуусчээ
2026-03-24 10:12:27
Өнгөрсөн амралтын өдрүүдэд 2086.6 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ
2026-03-24 10:10:43