
Эрдэнэтийн ордын хүдрийн нөөцийг анх 1972 онд 521.7 сая тонн буюу 34 жил ашиглах нөөцтэй гэж тооцож байв. 1989, 2016, 2021, 2025 онд нөөцийг шинэчлэн тогтоож, өдгөө 3.4 тэрбум тонн нөөцтэй, ашиглах хугацааг 2079 он хүртэл гэж тогтоожээ. JORC стандартаар 3.4 тэрбум тонн хүдэр, 11.3 сая тонн цэвэр зэсийн нөөцтэй буюу энэ нөөцөөр цаашид багадаа 55 жил ажиллах боломжтой гэж тус үйлдвэрийн Ерөнхий захирал Г.Ёндон танилцуулав. Уурхай гүнзгийрэхийн хэрээр хүдрийн агуулга буурч, хатуулаг нэмэгджээ. Хүдрийн зэсийн агуулга анх 0.89 хувь байсан бол өдгөө 0.36 хувь болж буурсан байна. Ирээдүйд 0.24 хувь болно гэсэн судалгаа гарчээ. Гэхдээ хүдэр боловсруулах хүчин чадлыг нэмэгдүүлж, жилд 40 сая тоннд хүргэсэн учраас үйлдвэрлэлийн өнөөгийн түвшинг бууруулахгүйгээр урт хугацаанд тогтвортой, үр ашигтай ажиллах бололцоо бий болгосныг уурхайчид хэллээ.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 7000 гаруй ажилтантай. Уурхайчдын тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг сайжруулах, мэргэжил дээшлүүлэх, амьдралын түвшнийг ахиулах буюу хүний хөгжлийг дэмжсэн бодлогыг тэргүүлэх чиглэл болгож ажиллахыг Эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудад үүрэг болгов.
Хүдрийн нөөцөө өсгөн, хүчин чадлаа нэмэгдүүлж, техник, технологио шинэчлэн, үйлдвэрлэлийнхээ тасралтгүй үйл ажиллагааг найдвартай хангахын зэрэгцээ “Эрдэнэт” үйлдвэрийг хөгжүүлэх 15 жилийн үндсэн чиглэлийн хүрээнд геологи хайгуулын ажлыг эрчимтэй явуулж, үйлдвэрийн насжилтыг нэмэгдүүлснээр дахиад нэгэн жарны хугацаанд ажиллах боломж бүрдүүлсэн үе үеийн геологичид, уурхайчдад Ерөнхий сайд Г.Занданшатар талархал илэрхийллээ.





ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН:ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН РЕФОРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЦАГДАА, МӨРДӨГЧДИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦООГ БЭХЖҮҮЛНЭ
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, хэлэлцүүлэгт оролцлоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд оролцох иргэдийн эрх, оролцоог ижил түвшинд хүргэх эрх зүйн орчин бүрдлээ
МАН-ЫН БҮЛЭГ: СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ УРАГШЛУУЛНА
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа