Үндсэн цэс
“Шунхлай” ХХК-ийн олон нийтэд нээлттэй санал болгож буй “ШУНХЛАЙ-3” бондын анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол боллоо. Ёслолын ажиллагаанд Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын дарга Б.Дөлгөөн, “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Хаш-Эрдэнэ, "Шунхлай" ХХК гүйцэтгэх захирал Ж.Мөнхнаран, "Голомт капитал ҮЦК” ХХК гүйцэтгэх захирал С.Ган-Эрдэнэ болон албаны бусад төлөөлөл оролцсон юм.
Тус компани өмнө нь хоёр удаагийн нийт 130 тэрбум төгрөгийн бондыг амжилттай гарган татаж байсан бөгөөд энэ удаад 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 500,000 ширхэг, нийт 50 тэрбум төгрөгийн бондыг 12 сарын хугацаатай, 18 хувийн хүүтэйгээр олон нийтэд санал болгож байна.
Санхүүгийн зохицуулах хороо хөрөнгийн зах зээлд шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэх, үнэт цаас гаргагч болон хөрөнгө оруулагчдын оролцоог нэмэгдүүлэх, эрх зүйн орчныг олон улсын жишигт нийцүүлэх чиглэлээр бодлогын ажлуудыг эрчимтэй хэрэгжүүлж байна. Тухайлбал, мэргэжлийн хөрөнгө оруулагчдын тоог нэмэгдүүлэх, гадаадын хөрөнгө оруулагчдыг дотоодын зах зээлд татахад онцгойлон анхаарч байгаа бөгөөд үүнийг хангах гол нөхцөл нь чанартай бүтээгдэхүүнтэй, засаглал сайтай компанийн тоог өсгөх явдал юм.
Энэ хүрээнд төрийн өмчит компаниудыг хувьчлах, ТОП-100 аж ахуйн нэгжийг олон нийтийн компани болгох, дотоодын аж ахуйн нэгжүүдийг нийтэд санал болгон үнэт цаасаа гарган санхүүжилт татахыг дэмжих бодлогын шинэчлэлүүд үргэлжилж байна. Ингэснээр дотоодын компаниудын санхүүгийн сахилга бат, засаглал, ил тод байдлыг сайжруулж, үйл ажиллагааны тогтвортой байдлыг бэхжүүлэх чухал ач холбогдолтой юм.
| “ШУНХЛАЙ-3” БОНДЫН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛЛЭЭ |
ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН:ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН РЕФОРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЦАГДАА, МӨРДӨГЧДИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦООГ БЭХЖҮҮЛНЭ
2026-06-04 16:44:45
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, хэлэлцүүлэгт оролцлоо
2026-04-28 13:02:43
2026-04-28 13:00:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
2026-04-28 12:58:44
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
2026-04-28 12:56:54
Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд оролцох иргэдийн эрх, оролцоог ижил түвшинд хүргэх эрх зүйн орчин бүрдлээ
2026-04-28 12:54:22
МАН-ЫН БҮЛЭГ: СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ УРАГШЛУУЛНА
2026-04-28 12:52:00
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23