Үндсэн цэс
УИХ-аас Эрчим хүчний бие даасан байдлыг нэмэгдүүлэх, ногоон эрчим хүчний асуудлаар санал дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны завсарлагааны хугацаанд ажиллаж байна. Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн М.Энхцэцэг, гишүүдээр УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир, Н.Алтаншагай, Ц.Идэрбат, Н.Наранбаатар, Ч.Номин, У.Отгонбаяр нарын гишүүд томилогдон ажиллаж байна. Ажлын хэсгийнхэн цахилгаан түгээх компаниудын удирдлагуудтай уулзаж, “Айл өрх, аймаг сумдын тархмал эх үүсвэр”-ийг хөгжүүлэх эрэлт хэрэгцээ, шаардлага, тулгамдаж буй асуудал, шийдлийг ярилцлаа. Компаниудын зүгээс тархмал эх үүсвэрийн хэрэгцээ шаардлага байгааг онцлоод техникийн хүчин чадлыг нэмэгдүүлсэн тохиолдолд айл өрх, аж ахуйн нэгжүүдийг тархмал эх үүсвэрээр хангах бүрэн боломжтой гэдгийг илэрхийлсэн байна.

Мөн ажлын хэсгийн ахлагч М.Энхцэцэг “Чөлөөлье” санаачилгын хүрээнд 2026.01.01-ний өдөр УИХ-ын дарга Н.Учралын хамт хоёр дахь жилдээ зуух, яндангүй дулаахан өвөлжиж буй бЧингэлтэй дүүргийн 22 дугаар хорооны иргэн Г.Ууганжаргалынд зочилсон. Тэрбээр нарны хавтанд хуримтлуулсан эрчим хүчээ төвийн системд холбож орлого олох боломжтой байгаа ч төрөөс олгодог зөвшөөрлүүд саад болж байгааг хэлсэн. Иймд “Чөлөөлье” санаачилгын хүрээнд эрчим хүч ашиглаж, сэргээгдэх эрчим хүч нэвтрүүлэхэд чөдөр, тушаа болсон 15 зөвшөөрлийг цуцлахаар болов.
| УИХ-ЫН ГИШҮҮН М.ЭНХЦЭЦЭГ: АЙЛ ӨРХ, АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙГ ЦАХИЛГААНЫ ТАРХМАЛ ЭХ ҮҮСВЭРЭЭР ХАНГАХ БОЛОМЖТОЙ |
ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН:ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН РЕФОРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЦАГДАА, МӨРДӨГЧДИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦООГ БЭХЖҮҮЛНЭ
2026-06-04 16:44:45
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, хэлэлцүүлэгт оролцлоо
2026-04-28 13:02:43
2026-04-28 13:00:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
2026-04-28 12:58:44
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
2026-04-28 12:56:54
Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд оролцох иргэдийн эрх, оролцоог ижил түвшинд хүргэх эрх зүйн орчин бүрдлээ
2026-04-28 12:54:22
МАН-ЫН БҮЛЭГ: СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ УРАГШЛУУЛНА
2026-04-28 12:52:00
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23