Үндсэн цэс
УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинээр ахлуулсан Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдлаа. Тус ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Ч.Анар, А.Ариунзаяа, Н.Батсүмбэрэл, Г.Лувсанжамц, О.Номинчимэг, Л.Соронзонболд зэрэг УИХ-ын гишүүд ажиллаж байна.
Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөлд зөвшөөрлийн тоог багасгах, ангилал бууруулахаар тусгасан. Тухайлбал, тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх нийт 32 төрлийн үйл ажиллагааг энгийн зөвшөөрөлд шилжүүлэх, эрх бүхий этгээд хуульд заасан хугацаанд энгийн зөвшөөрөл хүссэн өргөдлийн хариуг өгөөгүй бол зөвшөөрөл олгосонд тооцох боломжтой хэмээн төсөлд заажээ. Мөн төсөлд, тусгай болон энгийн 20 гаруй зөвшөөрлийг хүчингүй болгох, тухайн аж ахуй чөлөөтэй үйл ажиллагаа эрхлэх, зөвшөөрөл олгох, сунгахтай холбоотой дарамтыг бууруулах, зах зээлийн чөлөөт өрсөлдөөнийг дэмжих эрх зүйн орчныг бүрдүүлэхээр оруулж өгсөн байна.
УИХ-ын дарга Н.Учралын "Чөлөөлье" санаачилгын хүрээнд УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Б.Заяабал нар 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. Уг хуулийн төслийг ирэх хаврын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөөд байгаа юм.
| 32 ТӨРЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЭНГИЙН ЗӨВШӨӨРӨЛД ШИЛЖҮҮЛЭХЭЭР ТУСГАЖЭЭ✅ |
ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН:ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН РЕФОРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЦАГДАА, МӨРДӨГЧДИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦООГ БЭХЖҮҮЛНЭ
2026-06-04 16:44:45
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, хэлэлцүүлэгт оролцлоо
2026-04-28 13:02:43
2026-04-28 13:00:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
2026-04-28 12:58:44
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
2026-04-28 12:56:54
Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд оролцох иргэдийн эрх, оролцоог ижил түвшинд хүргэх эрх зүйн орчин бүрдлээ
2026-04-28 12:54:22
МАН-ЫН БҮЛЭГ: СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ УРАГШЛУУЛНА
2026-04-28 12:52:00
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23