Үндсэн цэс
Засгийн газрын “Эрүүл мэндээ хамгаалж Эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн явцын мэдээллийг Сангийн яам 7 хоног бүр олон нийтэд танилцуулж байгаа билээ. 4-р сарын 5-ны өдрийн байдлаар 10 их наядын төлөвлөгөөний хэрэгжилт, түүн дотроо ажлын байр дэмжих зээл олголтын явцын талаар Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг, Монголбанкны Хяналт шалгалтын газрын Хяналт шалгалтын I хэлтсийн захирал Э.Ариунаа, Төрийн банкны Бизнес хариуцсан дэд захирал Д.Сугар, Хаан банкны гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа нар мэдээлэл хийлээ.
Өнөөдрийн байдлаар 4033 иргэнд 152,3 тэрбум төгрөг, 712 аж ахуйн нэгжид 168,7 тэрбум төгрөгийн ажлын байр дэмжих зээл олгогджээ. Олгогдсон зээлийн 1661 нь Улаанбаатарт 3084 нь орон нутгийн зээлдэгчид шийдвэрлэгдсэн байна. Нийт дүнгээр 4,745 зээлдэгчид 321 тэрбум төгрөгийн ажлын байр дэмжих 3 хувийн хүүтэй зээл олгогдоод байна. Ажлын байр дэмжих зээл олгогдсоноор одоогийн байдлаар 29,321 ажлын байрыг хадгалж үлджээ. Монголбанкны репо санхүүжилт буюу дахин санхүүжилтийн зээлийн тухайд 1,437 зээлдэгчид 210,4 тэрбум төгрөгийн зээл олгосон бол ипотекийн 6 хувийн хүүтэй зээлийг 2,488 зээлдэгчид 186,7 тэрбум төгрөгийн зээл олгосон байна.
.jpeg)
Үүнээс гадна өнөөдрөөс эхлэн хүүхдийн мөнгийг олгож эхэлснийг Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг хэвлэлийн бага хурлын үеэр онцоллоо. “Ковидын үед авч хэрэгжүүлж буй арга хэмжээний нэг гол хэсэг бол хүүхдийн мөнгийг 5 дахин нэмэгдүүлсэн шийдвэр. Ингэснээр эдийн засгийн хүндрэлийг эрсдэл багатай даван туулахад чухал нөлөө үзүүлснийг олон улсын судалгааны байгууллагууд дүгнэж байгаа. Сар бүрийн 20-нд олгодог байсан хүүхдийн мөнгийг энэ сард урагшлуулж 5, 6-ний өдрүүдэд олгоно. 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 1,198,018 хүүхдийн дансанд 119,8 тэрбум төгрөг, мөн өмнөх саруудын нөхөн олголт 8826 хүүхдийн 0,8 тэрбум төгрөгийг олгож байна” гэв.
| 4,033 иргэнд 152,3 тэрбум төгрөг, 712 аж ахуйн нэгжид 168,7 тэрбум төгрөгийн ажлын байр дэмжих зээл олгогджээ |
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23
Монгол Улсын Ерөнхий сайдаар Улсын Их Хурлын гишүүн Н.Учралыг томиллоо
2026-03-31 10:39:12
МАН-ЫН БҮЛЭГ: ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ХҮРЭЭНД ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ
2026-03-24 10:38:58
ГБХНХ-ЫН САЙД Т.АУБАКИР: ОДООГООР 135 МЯНГАН ИРГЭН ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХЭЛБЭРЭЭР ДААТГУУЛАГЧ БОЛСОН
2026-03-24 10:35:47
“Улаанбаатарын хавар–2026” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг болно
2026-03-24 10:16:04
УИХ-ын Ажлын хэсэг Дархан-Уул аймагт ажиллаж, Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцан олон нийтийн хэлэлцүүлэг явууллаа
2026-03-24 10:13:55
Баянгол дүүргийн төв эмнэлэг болон ахмадын эмнэлгийн хэсэгчилсэн засварын ажил дуусчээ
2026-03-24 10:12:27
Өнгөрсөн амралтын өдрүүдэд 2086.6 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ
2026-03-24 10:10:43