Үндсэн цэс
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн нэгдлийн зөвлөлийн хурал өнөөдөр боллоо. Уг хуралд “Эрдэнэс Монгол” компанийн охин, хараат компаниудын удирдлагууд оролцож, компанийн үйл ажиллагааны явц болон тулгамдаж буй асуудлаар нээлттэй санал солилцов. Охин, хараат компанийн удирдлагуудын зүгээс санхүүгийн хэмнэлт хийх чиглэлд анхаарал хандуулж буйгаа онцолж байв. Түүнчлэн ажилчдыг коронавирус цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад хамруулах, ажлын байрны аюулгүй байдлыг хангах чиглэлээр идэвхитэй ажиллаж байгааг хэлж байлаа. “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Хаянхярваа энэхүү хурлын үеэр захиргаа хүний нөөцийг сайжруулах ажлын хүрээнд хийж хэрэгжүүлж буй ажлуудыг танилцуулав. Тухайлбал, компанийн үйл ажиллагааны дотоод журмуудыг шинэчлэх, ажилтнуудын мэдээллийн санг шинээр үүсгэх, архив албан хэрэг хөтлөлттэй холбоотой мэдээллийг эмхэтгэж, журмыг шинэчлэх зэрэг ажлыг нэрлэсэн юм.

Түүнчлэн Д.Хаянхярваа захирал цаашдаа нэгдлийн санхүүгийн сахилга батыг сайжруулахад түлхүү анхаарна гэдгээ хэлэв. Хурлын төгсгөлд нэгдлийн хэмжээнд хөдөлмөрийн бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч “Үндэсний Баялгийн сангийн тухай хууль”-ийг батлуулж Эрдэнэсийг иргэн бүрд тэгш хүртээх нөхцлийг бүрдүүлэн ажиллахад охин болон хараат компанийн удирдлагууд хичээн ажиллах шаардлагатайг хэлсэн юм.
| “Эрдэнэс Монгол” ХХК-ийн нэгдлийн зөвлөлийн хурал боллоо |
ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН:ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН РЕФОРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЦАГДАА, МӨРДӨГЧДИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦООГ БЭХЖҮҮЛНЭ
2026-06-04 16:44:45
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, хэлэлцүүлэгт оролцлоо
2026-04-28 13:02:43
2026-04-28 13:00:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
2026-04-28 12:58:44
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
2026-04-28 12:56:54
Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд оролцох иргэдийн эрх, оролцоог ижил түвшинд хүргэх эрх зүйн орчин бүрдлээ
2026-04-28 12:54:22
МАН-ЫН БҮЛЭГ: СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ УРАГШЛУУЛНА
2026-04-28 12:52:00
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23