Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чай Вэньруйг хүлээн авч уулзлаа.
Хилийн боомтуудад гацсан ачаа тээврийн эргэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр Шадар сайд удаа дараалан хүсэлт тавьж ажилласны дагуу Эрээний хилийн боомтоор орж ирэх ачаа тээврийг төмөр замаар тээвэрлэхээр талууд тохиролцсон талаар Элчин сайд мэдэгдлээ.
Цар тахлаас үүдэж дэлхийн олон улсад төдийгүй БНХАУ-д дотооддоо ачаа тээврийн эргэлт удаашралтай байгааг тэрээр дурдаад, хөрш орнуудын ачаа тээврийг эрчимжүүлэхээр онцгой анхаарч ажиллаж буйгаа хэллээ.
Талууд Монгол Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг цар тахлын нөхцөлд аль болох хэвийн үргэлжүүлэх чиглэлээр хоёр талаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээг идэвхжүүлэх талаар хэлэлцэв. Ялангуяа хилийн боомтуудаар нэвтрүүлэх экспорт, импортын автомашины тоог нэмэгдүүлж, БНХАУ-ын Тяньжин боомтод гацсан чингэлгүүдийг шуурхай тээвэрлэх хэлэлцээрүүдийг эрчимжүүлж байгаад Шадар сайд талархал илэрхийлэв.
Тэрээр “Чөлөөт бүс”-ийн үйл ажиллагааг энэ оны 3 дугаар удиралд эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж буйг онцлон тэмдэглээд, хил орчмын худалдаа хамтын ажиллагааг өргөжүүлэх хэлэлцээрүүдийг яаралтай эхлүүлэхээр ажиллаж байгааг энэ үеэр дурдлаа.
Боомтын үйл ажиллагааг хэвийн горимд оруулах хүртэл байнгын ажиллагаатай Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяраар ахлуулсан Ажлын хэсэг Замын-Үүдэд ажиллаж байна гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.
Үндсэн цэс
ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН:ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН РЕФОРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЦАГДАА, МӨРДӨГЧДИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦООГ БЭХЖҮҮЛНЭ
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, хэлэлцүүлэгт оролцлоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд оролцох иргэдийн эрх, оролцоог ижил түвшинд хүргэх эрх зүйн орчин бүрдлээ
МАН-ЫН БҮЛЭГ: СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ УРАГШЛУУЛНА
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа