"Багануур" ХК 12 дахь жилдээ Топ-100 аж ахуйн нэгжээр шалгарлаа

Монгол Улсын Засгийн газар болон Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран ТОП-100 аж ахуй нэгжийг өргөмжлөх арга хэмжээнд "Багануур ХК" 12 дахь жилдээ шилдгүүдийн нэгээр шалгарлаа.
2020 оны ТОП-100 аж ахуйн нэгжийг өргөмжлөх, эрэмбийг зарлах арга хэмжээ ковид-19 цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж цахимаар болов. Шилдэг аж ахуйн нэгжийг эрэмбэлэхдээ Сангийн яам, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Үндэсний статистикийн хорооны албан ёсны мэдээ, тайлан, тоон үзүүлэлтэд тулгуурлан ААН-ийн тухайн жилийн орлого, улсын төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгал төлсөн ажиллагсдын тоо, ашиг, хөрөнгийн хэмжээ гэсэн үндсэн 5 үзүүлэлтээр шалгаруулдаг.
2020 онд 29.9 сая/м3 уулын цулын ажил хийж, 17.8 сая/м3 хөрс хуулж, 4.046 мян.тн нүүрс олборлон борлуулж, 24,3 тэрбум төгрөгийн татвар улсын төсөвт төвлөрүүлжээ.

 


"Багануур" ХК 12 дахь жилдээ Топ-100 аж ахуйн нэгжээр шалгарлаа
2021-06-29 09:59:59