Гадаад зочдод үндэсний үйлдвэрийнхээ бүтээгдэхүүнийг бэлэглэх уриалга гаргав

Монгол Улсын  Дипломат төлөөлөгчийн газар, Элчин сайдын яамдууд гадаадын орнуудаас ирсэн зочдод зориулж бэлэг өгөх шаардлага гардаг. Улсаа төлөөлж өгч байгаа бэлэг учраас Монголоо сурталчлахуйц, үндэснийхээ онцлог шинжийг илэрхийлсэн, чанарын шаардлага хангасан байх талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй ярилцсан. Үүнийг ажил хэрэг болгохоор ажлын хэсгийг байгуулж, үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдээсээ бүтээгдэхүүний дээж, танилцуулгыг нь аваад байна.
Нийт 22 үйлдвэрлэгч ноос, ноолууран, арьсан, архи гээд төрөл бүрийн бүтээгдэхүүний танилцуулга, үнийн саналаа ирүүлсэн байна. Энэ нь хараахан тоо хэмжээний шаардлага хангахгүй байгаа учир үндэсний үйлдвэрлэгчдээсээ нэмж саналыг нь авах хэрэгтэй байна.
Нэгдсэн шаардлага бүхий бэлгийн багц гаргаж гадныханд өгөх нь нэг улсынхаа онцлогийг сурталчлах, нөгөө талаас өөрийн орны үйлдвэрлэгч нарынхаа бизнесийг тодорхой хэмжээнд дэмжих гээд олон давуу талтай. Тиймээс үндэсний үйлдвэрлэгч нараа энэ ажилд идэвхтэй оролцож, бүтээгдэхүүний саналаа ирүүлэхийг урьж байна.

Гадаад зочдод үндэсний үйлдвэрийнхээ бүтээгдэхүүнийг бэлэглэх уриалга гаргав
2021-08-29 17:11:37