Үндсэн цэс
2017 оны долоодугаар сарын 1-нээс 2021 оны зургаадугаар сарын 25-ны 00:00 цаг хүртэлх хугацаанд оногдуулсан торгуультай бол 50 хувийг 2021 оны аравдугаар сарын 1-ний дотор төлснөөр Өршөөлийн хуульд хамрагдан, үлдсэн 50 хувь нь өршөөгдөх боломжтой юм. Иргэн Та www.smartcar.mn болон www.toruuli.police.gov.mn сайтуудад хандан өөрийн тээврийн хэрэгслийн дугаарыг оруулан Зөрчлийн тухай хуулиар бэлэн бус хэлбэрээр оногдуулсан торгууль байгаа эсэхийг шалгах боломжтой.
Нийслэлийн Мэдээлэл, технологийн газраас хариуцан хөгжүүлдэг Тээврийн хэрэгслийн цахим үйлчилгээний https://smartcar.mn системээр иргэд тээврийн хэрэгслийн татвар торгуулиа идэвхтэй төлж байна. Тодруулбал, есдүгээр сарын байдлаар л гэхэд тус системд 253.573 удаа ханджээ. Сүүлийн нэг сарын хугацаанд 206.620 иргэн төлбөрийн мэдээллээ шалган, 6929 татвар амжилттай төлөгдөн 502.678.107 төгрөг, 126.053 торгууль амжилттай төлөгдөн 1.835.650.692 төгрөгийг төсөвт төвлөрүүлсэн байна. Өчигдөр буюу есдүгээр сарын 28-ны өдөр нийт 33 мянган хүн хандаж, 20.880 иргэн төлбөрийн мэдээллээ шалган, 7.359 татвар, торгууль амжилттай төлөгдөн, 108.497.066 төгрөгийг төвлөрүүллээ.
Системд хандаж байгаа иргэдийн тоо эрс нэмэгдэж, системийн ачаалал өсөж байна. Иймээс Нийслэлийн Мэдээлэл технологийн газраас https://smartcar.mn системтэй холбоотой иргэдээс ирсэн дуудлага, хүсэлтүүдийг хүлээн авч шуурхай шийдвэрлэн, системийн хэвийн ажиллагааг хангах, хурд, хүчин чадлыг нэмэгдүүлэх, нэмэлт сайжруулалтын ажлыг Үндэсний дата төв УТҮГ-тай хамтран хэрэгжүүлж байна.
Иргэн та дараах төлбөрийн шийдлүүдийг ашиглан татвар, торгуулиа төлөх боломжтой.
| Тээврийн хэрэгслийн торгуулиа хэрхэн төлөх вэ |
ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН:ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН РЕФОРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЦАГДАА, МӨРДӨГЧДИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦООГ БЭХЖҮҮЛНЭ
2026-06-04 16:44:45
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, хэлэлцүүлэгт оролцлоо
2026-04-28 13:02:43
2026-04-28 13:00:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
2026-04-28 12:58:44
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
2026-04-28 12:56:54
Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд оролцох иргэдийн эрх, оролцоог ижил түвшинд хүргэх эрх зүйн орчин бүрдлээ
2026-04-28 12:54:22
МАН-ЫН БҮЛЭГ: СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ УРАГШЛУУЛНА
2026-04-28 12:52:00
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23