Үндсэн цэс
Хятадын “ByteDance” компанийн эзэмшдэг “TikTok” аппликейшнийг АНУ-д ашиглахыг тун удахгүй хориглох тухайгаа Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн баасан гаригт мэдэгджээ. Түүнчлэн тэрбээр уг платформыг Америкийн компани эзэмших, худалдан авахыг дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн байна.
“ТикТок” нь богино хэмжээний видео бичлэг хийж бусадтай хуваалцах зориулалттай цахим сүлжээний нэг хэлбэр бөгөөд өдгөө зах зээлийн үнэлгээ нь 100 тэрбум ам.долларыг даваад буй юм. Харин АНУ-ын зүгээс уг платформыг тагнуулын зориулалттай, хэрэглэгчдийнхээ хувийн мэдээллийг Хятад руу дамжуулдаг гэж буруутгаж байгаа билээ. Уг платформыг Энэтхэгт ашиглахыг хориглоод байгаа бол Япон улс мөн хориглох талаар хэлэлцэж буй юм. Нөгөөтэйгүүр АНУ болон Хятадын хооронд үүсээд буй хурцадмал байдлаас үүдэн АНУ холбоотон орнууддаа энэхүү аппликейшнийг хориглохыг шахаж байж магадгүй гэсэн таамаглал ч байгаа юм.

Түүний дээрх мэдэгдлийн дараа “TikTok”-ийг худалдан авахаар “ByteDance” компанитай хэлэлцэж байсан “Microsoft” компани хэлэлцээгээ зогсоосон тухай “Wall Street Journal” сонин мэдээллэж байсан. Мөн АНУ-ын өөр хэд хэдэн компани “TikTok”-ийн хувьцааг худалдан авахаар сонирхож байсан гэнэ. Гэтэл саяхны мэдээгээр “Microsoft” компани “TikTok”-ийг худалдан авах талаар Трамптай ярилцсаар байгаагаа хэлжээ. “Microsoft” компани уг аппликейшны аюулгүй байдлыг шалгаж, АНУ-ын эдийн засагт өсөлт авчрах тал дээр анхаарч ажиллах болно гэдгээ цохон дурджээ. Тийм учраас “Microsoft” компани “ByteDance” компанитай хэлэлцээгээ аль болох хурдан буюу энэ оны 9-р сарын 15-аас хэтрэлгүй дуусгах хүсэлтэйгээр АНУ-ын засгийн газар болон ерөнхийлөгч Трамптай ярилцлагаа үргэлжлүүлэх ажээ.
Эх сурвалж: CNN
| Трамп “TIKTOK”-ийг АНУ-д ашиглахыг хориглоно гэжээ |
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23
Монгол Улсын Ерөнхий сайдаар Улсын Их Хурлын гишүүн Н.Учралыг томиллоо
2026-03-31 10:39:12
МАН-ЫН БҮЛЭГ: ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ХҮРЭЭНД ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ
2026-03-24 10:38:58
ГБХНХ-ЫН САЙД Т.АУБАКИР: ОДООГООР 135 МЯНГАН ИРГЭН ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХЭЛБЭРЭЭР ДААТГУУЛАГЧ БОЛСОН
2026-03-24 10:35:47
“Улаанбаатарын хавар–2026” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг болно
2026-03-24 10:16:04
УИХ-ын Ажлын хэсэг Дархан-Уул аймагт ажиллаж, Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцан олон нийтийн хэлэлцүүлэг явууллаа
2026-03-24 10:13:55
Баянгол дүүргийн төв эмнэлэг болон ахмадын эмнэлгийн хэсэгчилсэн засварын ажил дуусчээ
2026-03-24 10:12:27
Өнгөрсөн амралтын өдрүүдэд 2086.6 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ
2026-03-24 10:10:43