Үндсэн цэс
ОХУ-ын хүн амыг коронавирусийн эсрэг вакцинд хамруулах ажил энэ аравдугаар сард эхлэхийг тус улсын эрүүл мэндийн яам өчигдөр зарлажээ. Нэн тэргүүнд эмнэлгийн ажилтнууд, багш нарыг вакцинжуулах төлөвлөгөөтэй байгааг эрүүл мэндийн сайд Михайл Мурашко мэдэгдсэн байна. Москва хотын Гамелейн нэрэмжит Эпидемиологи, Микробиологийн Хүрээлэнд бүтээж буй коронавирусийн эсрэг вакцины туршилтууд амжилттай дууссан тул вакцинжуулах төлөвлөгөөг зарлаж байгаа ажээ. “Вакциныг албан ёсоор бүртгэж, зөвшөөрөл олгох бичиг цаасны ажил эхлээд байна” гэж Михайл Мурашко мэдэгдсэн байна. Новосибирскийн Вектор судалгааны лабораторид бүтээж буй өөр нэг вакцины туршилт бас амжилттай үргэлжилж байгааг тэр хэлсэн юм. ОХУ нь коронавирусийн эсрэг вакцинд зөвшөөрөл олгосон дэлхийн анхны улс болохоор ажиллаж байна. Ердийн үед вакцин бүтээх ажил хэдэн жил үргэлжилдэг боловч цар тахлын нөхцөл байдлын улмаас түргэвчилсэн горимд ажиллаж, 18 сарын дотор гаргах боломжтой гэж Оросын албаныхан тайлбарлаж байна.
Эх сурвалж: Russia Today
| ОХУ-ын хүн амыг коронавирусийн эсрэг вакцинд хамруулах ажил энэ аравдугаар сард эхэлнэ |
ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН:ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН РЕФОРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЦАГДАА, МӨРДӨГЧДИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦООГ БЭХЖҮҮЛНЭ
2026-06-04 16:44:45
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, хэлэлцүүлэгт оролцлоо
2026-04-28 13:02:43
2026-04-28 13:00:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
2026-04-28 12:58:44
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
2026-04-28 12:56:54
Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд оролцох иргэдийн эрх, оролцоог ижил түвшинд хүргэх эрх зүйн орчин бүрдлээ
2026-04-28 12:54:22
МАН-ЫН БҮЛЭГ: СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ УРАГШЛУУЛНА
2026-04-28 12:52:00
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23