Үндсэн цэс
Өмнөд Солонгосын төв хэсгээс өнөөдөр аадар борооны улмаас үер болж, олон тооны айл өрх усанд автаж, автозам хаагдаж, галт тэрэгний үйлчилгээ саатжээ. Түүнчлэн аврах ажиллагаанд оролцож байсан нэг гал сөнөөгч үерийн усанд урсан алга болжээ. 29 настай Сун овогт гал сөнөөгчийн зогсож байсан хөрс нурж, үерийн усанд урсан явсан аж. Одоогоор түүнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

Хөрсний гулгалтаас үүдэн Сөүл хотоос 70 орчим километрын зайтай Гёнги аймаг дахь тахианы ферм сүйтгэгдэж, улмаар 58 настай эрэгтэй нас баржээ. Хоёр цаг хайсны эцэст аврагчид түүний цогцсыг шаварт шигдсэн байхыг олжээ.
Өмнөд Солонгосын Хойд Чунгчён мужид өнгөрсөн шөнө их хэмжээний аадар бууж, цагт 60 мм бороо орсон байна. Сөүлийн эргэн тойрны хотууд үерт автаад байгаа аж. Чунгжу хотноо нүүрлэсэн үерийн улмаас 80 гаруй өрхийн сууц усанд автаж, өнөөдөр 120 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ.

Зүүн болон төв хэсгийг холбосон галт тэрэгний гурван шугам үерт автаж, үйлчилгээ тасалдсан байна.
Эх сурвалж: YONHAP
| Солонгост буусан үерийн улмаас 5 хүн эндэж, 8 хүн ор сураггүй алга болжээ |
ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН:ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН РЕФОРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЦАГДАА, МӨРДӨГЧДИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦООГ БЭХЖҮҮЛНЭ
2026-06-04 16:44:45
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, хэлэлцүүлэгт оролцлоо
2026-04-28 13:02:43
2026-04-28 13:00:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
2026-04-28 12:58:44
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
2026-04-28 12:56:54
Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд оролцох иргэдийн эрх, оролцоог ижил түвшинд хүргэх эрх зүйн орчин бүрдлээ
2026-04-28 12:54:22
МАН-ЫН БҮЛЭГ: СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ УРАГШЛУУЛНА
2026-04-28 12:52:00
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23