Үндсэн цэс
Иран улсад коронавирусийн халдвараар нас барсан хүний тоо засгийн газрын мэдээлснээс гурав дахин өндөр байгааг нууцаас задруулсан бичиг баримт харуулжээ. Долдугаар сарын 20-ны байдлаар тус улсад 14,405 хүн нас барсан гэж Тегераны албаныхан мэдээлсэн байна. Харин бодит тоо нь 42,000 хүрснийг BBC агентлаг илрүүлж тогтоожээ. Коронавирусийн халдварын тохиолдол нь мөн засгийн газрын мэдээлсэн тооноос хоёр дахин өндөр байгааг илрүүлсэн байна. Иранд бүртгэгдсэн халдварын тоо албан ёсоор 278,827 байгаа бол шинэ тоо баримтаар 451,024 болжээ. Мөн хүн нас барсан анхны тохиолдол нэгдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн ч бараг сарын дараа анхны халдварын тохиолдлыг нийтэд зарлаж байсан гэнэ. Тайлан мэдээнд ойр ажилладаг Ираны томоохон эмнэлгийн эмч нар бодит тоо баримтуудыг BBC агентлагт илгээсэн юм байна. Нэрээ нууцалсан эх сурвалжууд энэ үйлдлээ Тегераны эрх баригчдын улс төрийн тоглоомд цэг тавих зорилготой гэж зөвтгөжээ. Ираны тагнуул, аюулаас хамгаалах албаныхан эрүүл мэндийн яамны албан хаагчдад дарамт шахалт үзүүлж, бодит тоо баримтыг нуун дарагдуулж байсныг эх сурвалжууд баталжээ.

1979 оны Исламын хувьсгалын ой, парламентын сонгууль зэрэг улс төрийн чухал үйл явдлуудтай вирусийн тархалт зэрэгцсэн учраас эрх баригчид олон нийтийн дэмжлэгийг алдахгүйн тулд ийнхүү бодит тоо баримтыг дарсан юм байна. BBC-гийн мэдээ гарсны дараа Иран улсын эрүүл мэндийн яам Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагад өгдөг тоо баримтаа үнэн зөв болохыг батлан илэрхийлжээ.
| Иран улс коронавирусийн халдвараар эндсэн хүнийхээ бодит тоог нуун дарагдуулж байжээ |
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23
Монгол Улсын Ерөнхий сайдаар Улсын Их Хурлын гишүүн Н.Учралыг томиллоо
2026-03-31 10:39:12
МАН-ЫН БҮЛЭГ: ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ХҮРЭЭНД ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ
2026-03-24 10:38:58
ГБХНХ-ЫН САЙД Т.АУБАКИР: ОДООГООР 135 МЯНГАН ИРГЭН ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХЭЛБЭРЭЭР ДААТГУУЛАГЧ БОЛСОН
2026-03-24 10:35:47
“Улаанбаатарын хавар–2026” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг болно
2026-03-24 10:16:04
УИХ-ын Ажлын хэсэг Дархан-Уул аймагт ажиллаж, Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцан олон нийтийн хэлэлцүүлэг явууллаа
2026-03-24 10:13:55
Баянгол дүүргийн төв эмнэлэг болон ахмадын эмнэлгийн хэсэгчилсэн засварын ажил дуусчээ
2026-03-24 10:12:27
Өнгөрсөн амралтын өдрүүдэд 2086.6 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ
2026-03-24 10:10:43