Үндсэн цэс
Их Британийн “Guardian” сонин өнөөдрийн дугаартаа Унгарт гацаад буй Хятад, Монгол, Палестины иргэдийн талаар онцолжээ.
Пүүжээ одоо 26 настай. Тэрбээр цар тахлаас болж эх орондоо харьж чадахгүй Европт гацаад буй олон мянган монголчуудын нэг. Өнгөрсөн хавар тэр Будапешт дахь сургуулиа амжилттай төгсөөд Монгол дахь гэр рүүгээ харихаар төлөвлөж байв. Улаанбаатарт түүний орохыг хүссэн ажил, төрсөн гэр нь хүлээж байгаа. Гэвч гуравдугаар сарын дундуур Монгол улс хилээ бүрэн хаасан. Бүр өөрийн улсын иргэдээ ч нэвтрүүлэхгүйгээр хилээ хаасан юм.
“Covid-19” өвчин дэлхийн олон сая хүний аяллын төлөвлөгөөг цуцлуулж, алсын зайн харилцааны шалгуур болж байна. Гэсэн ч эх орондоо харьж чадахгүй байгаа хүмүүсийн хувьд эдгээр асуудлуудтай харьцуулашгүй хүнд сорилт тулгараад байна. Хятад, Монгол, Палестин болон бусад орны маш олон гадаадын иргэд Унгарт гэртээ харьж чадахгүй, төрөл төрөгсдөөсөө хол, санхүүгийн хувьд маш хүнд, ирээдүй нь бүрхэг байдалтай байна. Хамгийн хэцүү нь Монголын иргэд байна. Тэдний гэртээ харих цорын ганц гарц нь Засгийн газраас зохион байгуулж буй тусгай үүргийн нислэг. Энэ нислэг Германы Франкфурт юм уу ,Туркийн Истанбулаас сардаа ганцхан ниснэ.
Тийз нь үнэтэйн дээр тусгай үүргийн нислэгт багтсан хүмүүс эх орондоо очоод 21 хоног заавал тусгаарлагдах ёстой ба тусгаарлалтын төлбөр гэж их хэмжээний мөнгө төлнө. Дээрх төлбөрийг төлөх чадамжтай байгаад ч тусгай үүргийн онгоцонд багтах маш хэцүү.
Нэг удаагийн нислэгт хэдэн мянган хүн бүртгүүлж, дийлэнх нь хасагдана. Засгийн газрын өндөр албан тушаалтнуудын ойрын хүрээллийн хүмүүс илүү давуу эрхтэй байгаа гэх дам яриа ч бий. Энэ талаар Монгол Улсын Гадаад харилцааны яамнаас тодруулах гэсэн боловч хариулт өгөөгүй.
“Европт гацсан 2,500 монгол хүн сард хоёрхон удаа ирэх тусгай үүргийн нислэгийг хүлээж байна гээд төсөөлөөд үзээрэй” хэмээн “Европт гацсан Монголчууд” фэйсбүүк группийг үүсгэн байгуулагч Л.Оюунаа хэлж байв. Тэрбээр Унгарт гацсан монголчуудын нэг юм.

Зарим оюутнууд амь зуулганы мөнгөгүй болж, богино хугацаанд аялахаар ирсэн зарим нь буцах нислэг нь цуцлагдсанаас болж харийн нутагт олон сар гацжээ. Тусгай үүргийн нислэгт багтах боломж маш бага байгаа тул тэд өөрсдийн боломж бололцоог дайчлан харихыг эрмэлзжээ. Унгарт байгаа хэсэг монголчууд нэгдэж, хувиасаа зардлаа гарган, хувийн компанийн онгоцоор эх орон руугаа нисэхийг хүссэн боловч Монгол улсын Засгийн газар үүнийг мөн л зөвшөөрөөгүй аж. Зарим нэг нь эцсийн найдвар тээн орь ганцаараа олон хоногийн турш Оросын өргөн уудам нутгийг туулж, Монгол улсын хил дээр ирж, эх орон руугаа орох гэж оролдсон тохиолдол ч гарсан байна.
Пүүжээгийн хувьд цар тахлаас өмнө Будапешт хотод хагас цагаар зөөгчөөр ажиллаж байсан ч одоо ажлаасаа халагдаж, метронд Ази хүн болж төрснийхөө төлөө коронавирус тараасан хэмээн зэмлүүлж, нутгийн эмэгтэйд шүхрээр зодуулсан тухайгаа ярьсан юм. Түүний их сургуулийн тэтгэлэг, визний хугацаа ч дуусч, амьдрах газаргүй болжээ. Тэр зүгээр л эх орондоо очихыг хүсч байгаагаа ярьж байна.
Мэдээллийг бэлтгэсэн Унгар дахь "Guardian" сонины сэтгүүлч Шон Уолкер
| Гадаадад гацсан монголчуудын тухай Их Британийн “Guardian” сонин онцолжээ |
Халтиргаа гулгаанаас сэргийлэн ажиллаж байна
2026-01-15 10:59:00
ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ТҮНШЛЭЛИЙН ГУРВАН ТАЛТ 2026-2028 ОНЫ УЛСЫН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛЛАА
2026-01-15 10:55:43
Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажлыг энэ онд эхлүүлнэ
2026-01-15 10:51:52
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно
2026-01-15 10:50:26
2026-01-15 10:44:57
Ч.Хувьзаяа: Түргэн тусламж, гал команд, онцгой байдал, цагдаагийн машинд иргэн зам тавьж өгөөд торгуулсан тохиолдол нэг ч гараагүй
2026-01-15 10:42:25
ЗУДЫН ЭРСДЭЛТЭЙ БАЯНЖАРГАЛАН, УГТААЛЦАЙДАМ СУМАНД ТУУЛАХ ЧАДВАРТАЙ АВТОМАШИН, ЗУУНМОД СУМАНД АВТОГРЕИДЕР ОЛГОЛОО
2026-01-15 10:40:13
УИХ-ын дарга Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно
2026-01-15 10:36:41
Ерөнхий сайд Г.Занданшатар: “Цусаа бэлэглэх үндэсний өдөр”-т нэгдэж, бусдад амьдрал бэлэглэхийг уриалж байна
2026-01-05 16:42:31
“Улаанбаатар трамвай” төсөл хэрэгжсэнээр зуслангийн бүсээс Сүхбаатарын талбай хүртэл 29 минут зорчино
2026-01-05 16:40:58