Үндсэн цэс
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тус улсад гадаадын иргэд ажилд орох боломжийг хязгаарласан зарлигт өчигдөр /2020.08.03/ гарын үсэг зурж баталгаажуулжээ. Уг зарлигт, АНУ-ын аливаа төрийн байгууллага, холбооны агентлагууд, түүний харъяа байгууллагууд болон гүйцэтгэгч компаниуд Америкийн иргэн, байнгын оршин суух эрхтэй хүмүүс /ногоон карттай/ иргэд, АНУ-д татвар төлөгчдийг нэн тэргүүнд ажилд авахаар заасан байна. Харин шаардлагатай ажлын байранд дээр заасан статус бүхий иргэн ажилд орох хүсэлт гаргаагүй бол гадаадын иргэнийг ажилд авч болох юм байна. Энэ шинэ журам нь ерөнхийдөө эрдэмтэн, инженер зэрэг гадаадын нарийн мэргэжлийн ажилтнуудад зориулсан H1-B виз бүхий хүмүүсийг “онилсон” шийдвэр болж байгаа юм.
Сүүлийн жилүүдэд АНУ-ын засаг захиргаа H-1B виз олгох хөтөлбөрийн шаардлагуудыг чангатгасаар байгаа юм. Уг хөтөлбөр нь гадаадын иргэдийг, ялангуяа шинжлэх ухаан-техникийн салбарын өндөр түвшний мэргэжилтнүүдийг түр хугацаагаар хөлслөн ажиллуулах боломжийг компаниудад олгодог ч энэ нь тус улсын өөрийн иргэдийн ажилд орох боломжийг хааж байна гэж иргэд эсэргүүцдэг.
Эх сурвалж: BLOOMBERG
| Трамп АНУ-д гадаадын иргэд ажилд орох боломжийг хязгаарласан зарлигт гарын үсэг зуржээ |
ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН:ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН РЕФОРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЦАГДАА, МӨРДӨГЧДИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦООГ БЭХЖҮҮЛНЭ
2026-06-04 16:44:45
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, хэлэлцүүлэгт оролцлоо
2026-04-28 13:02:43
2026-04-28 13:00:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
2026-04-28 12:58:44
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
2026-04-28 12:56:54
Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд оролцох иргэдийн эрх, оролцоог ижил түвшинд хүргэх эрх зүйн орчин бүрдлээ
2026-04-28 12:54:22
МАН-ЫН БҮЛЭГ: СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ УРАГШЛУУЛНА
2026-04-28 12:52:00
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23