Үндсэн цэс

Гэрээсээ хэдэн мянган километрын алсад гацаж, адал явдалд хөтлөгдсөн залуу дугуйтай аялалд юу хэрэгтэй талаар судалж эхэлжээ. Тэрээр 2019 онд дугуйн уралдаан нэг удаа оролцож байсан, энэ жил хэдхэн долоо хоног богино хугацааны бэлтгэл хийсэн нь түүний дугуй унаж байсан бүх туршлага нь. Анхандаа энэхүү санаа нь түүнд зүгээр л нэг мөрөөдөл мэт санагдсан. Төд удалгүй Пападимитриоу өөрт хэрэгтэй бүх төхөөрөмжөө худалдан авч, найзууд болон ээж аавдаа өөрийн санаагаа хэлжээ. Тэд удахгүй мартчих зүгээр л нэг санаа биз дээ гэж бодсон ч түүнийг дэмжжээ. Аав нь түүнийг хаана явж байгааг шалгаж болох аппликейшн хэрэглэх болзолтойгоор түүнийг саналыг зөвшөөрчээ. 5-р сарын 10-ны өдөр лаазалсан загас, самрын тос, талх, мишок, майхан, дугуйныхаа эд ангийн хамтаар тэр аялалдаа гарав.

Пападимитриоу хэлэхдээ тэр өдөрт 56-120 км зам явдаг байв. Эхлээд Английг өнгөрч Нидерланд руу явав. Германы Ринэ, Австри, Италын зүүн эргээр дугуйгаа жийж, Грекийн Патрас руу завиар явж, тэндээс өөрийн нутаг Атенс руу дахин дугуйгаар явсан байна. Аялалынхаа явцад шөнө нь ойд эсвэл газар дээр майхан бариад хонодог байв. Тэр өдөр бүр унтахаасаа өмнө хэр их явснаа тэмдэглэж, маргаашийн аяллын маршрутаа гаргаж, гэр бүл найз нөхөдтэйгөө холбогддог байлаа. Хэдэн долоо хоногийн дараагаас илүү олон хүмүүс түүний аяллыг сонирхож, чих тавих болжээ.

Европын орнуудад дугуйгаа жийж явахдаа тэрээр найзууд, танилуудтайгаа холбогдож гэрт нь хонож, усанд орч болох эсэхийг асуудаг байв. Эдгээр өдрүүд нь ихэнхдээ ойд хонож буй түүнд сайхан санагддаг байлаа. "Дотогшоогоо хүний хувьд надад бусадтай харилцах хэрэг их гарсан. Хэрвээ хүмүүстэй холбогдож чадахгүй л бол, хонох газар, уух усгүй үлдэнэ гэж бодогддог байлаа. Би өөрөө өөрийгөө дайчлах хэрэгтэй болсон." 6-р сарын 27-нд 50 орчим хоногийн дараа тэр гэртээ иржээ. Түүнийг гэр бүл, найз нөхөд хийгээд аялалд нь чих тавьж суусан огт танихгүй хүмүүс халуун дулаанаар угтан авсан байна. "Сэтгэл хөдлөл дүүрэн байсан. Ээж аав маань залуудаа их адал явдалд дуртай хүмүүс байсан. Миний аялал тэдэнд өөрсдийг нь санагдуулсан учраас бидний сэтгэл ихэд хөдөлж, надад их утга учиртай санагдсан. Гэхдээ хамгийн гол нь би ирснээр ээж аавын маань сэтгэл амарсан."

| Нислэг зогссоны улмаас Грекийн оюутан гэртээ харих гэж 48 хоног дугуйгаар явжээ |
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23
Монгол Улсын Ерөнхий сайдаар Улсын Их Хурлын гишүүн Н.Учралыг томиллоо
2026-03-31 10:39:12
МАН-ЫН БҮЛЭГ: ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ХҮРЭЭНД ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ
2026-03-24 10:38:58
ГБХНХ-ЫН САЙД Т.АУБАКИР: ОДООГООР 135 МЯНГАН ИРГЭН ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХЭЛБЭРЭЭР ДААТГУУЛАГЧ БОЛСОН
2026-03-24 10:35:47
“Улаанбаатарын хавар–2026” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг болно
2026-03-24 10:16:04
УИХ-ын Ажлын хэсэг Дархан-Уул аймагт ажиллаж, Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцан олон нийтийн хэлэлцүүлэг явууллаа
2026-03-24 10:13:55
Баянгол дүүргийн төв эмнэлэг болон ахмадын эмнэлгийн хэсэгчилсэн засварын ажил дуусчээ
2026-03-24 10:12:27
Өнгөрсөн амралтын өдрүүдэд 2086.6 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ
2026-03-24 10:10:43