БНСУ-д мөрдөгдөж байгаа хилийн болон нисэх буудлын нөхцөл байдал, хязгаарлалтын талаарх мэдээллийг хүргэж байна.
ХИЛ НЭВТРЭХ ЗӨВШӨӨРӨЛ:
-
Солонгос Улсын иргэд
-
Байнгын оршин суугч гадаад иргэний үнэмлэхтэй иргэд
-
Эмнэлэг нь зөвшөөрсөн эмчилгээний урт хугацааны визтэй иргэд
-
Байнгын оршин суугчын дагалдан визтэй иргэд
-
Оюутан /их дээд сургуулийн танхимаар хичээллэх сургуулийн зөвшөөрөлтэй,
-
Албаны зөвшөөрөлтэй /ЭСЯ-наас авсан/ иргэд
ТУСГААРЛАЛТ:
-
14 хоног өөрийн зардлаар тусгаарлагдана. /1 өдрийн 150.000 вон буюу 14 хоногийн 2,100,000 вон/
-
Тусгаарлалтын хяналтын аппликейшн гар утсандаа суулгана.
ХИЛ НЭВТРЭХИЙГ ХОРИГЛОХ ЗААЛТУУД:
-
2020 оны 4 дүгээр сарын 5-ны өдрөөс өмнө олгогдсон визүүд цуцлагдсан.
-
2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс өмнө БНСУ-д хууль зөрчиж байсан, визийн зөрчилтэй VOID даруулсан иргэдийн Инчеон ОУНБ-аар дамжин өнгөрөх болон БНСУ-руу нэвтрэх эрхийг цуцалсан.
ДАМЖИН ӨНГӨРӨХӨД АНХААРАХ ЗҮЙЛС:
-
Инчеон ОУНБ-аас 24 цагийн дотор дараагийн нислэгт суух нотлох бичиг, тийзтэй байх шаардлагатай.
-
УОК-оос тусгай үүргийн нислэгт баталгаажуулсан нэрсийг гуравдагч улсын нислэгт суухын өмнө Инчеоны хилийн албанаас давхар хянаж зөвшөөрөгдсөн тохиолдолд онгоцонд суух боломжтой.
Эх сурвалж: МИАТ ТӨХК-ийн Сөүл хот дахь Төлөөлөгчийн газар
БНСУ-ын хилээр хэн нэвтэрч болох вэ? |
|