Үндсэн цэс
Өмнөд Солонгосын эрүүл мэндийн мэргэжилтнүүд тус улсад гадаадаас зөөвөрлөгдөж ирсэн коронавирусийн гурван шинэ хувилбарыг илрүүлснээ өнөөдөр мэдээлжээ. Тэдгээрийн хоёр нь Пакистанаас ирсэн өвчтөнүүдээс, нэг нь Узбекистанаас ирсэн өвчтөнөөс илэрсэн байна.
Шинээр илрүүлсэн хувилбарууд нь Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын GISAID вирусийн мэдээллийн баазад бүртгэгдсэн хувилбаруудаас өөр байжээ.
Өмнөд Солонгосын Халдварт Өвчин Судлалын Төвийн мэргэжилтнүүд нийт 776 өвчтөнөөс илэрсэн вируст генетикийн задлан шинжилгээ хийсэн байна. Тэдгээрийн 597 нь дотоодод дамжсан халдварын тохиолдлууд, 179 нь гадаадаас зөөвөрлөгдсөн тохиолдлууд байжээ.
GISAID мэдээллийн баазад коронавирусийн мутацад орсон хувилбаруудыг S, V, L, G, GH, GR болон бусад гэсэн долоон хэсэгт хуваадаг байна.
Судалгаанд хамрагдсан дотоодын тохиолдлуудын 437 нь GH ангиллынх, 120 нь V ангиллынх байсан бол 32 нь S, найм нь GR ангиллын вирусүүд байжээ.
Харин гадаадаас зөөвөрлөгдсөн 179 тохиолдлын 100 нь GR, 40 нь GH, 18 нь G ангиллын вирусүүд байсан байна.
Сүүлийн 24 цагийн хугацаанд Өмнөд Солонгост халдварын 28 шинэ тохиолдол бүртгэгдсэний 17 нь дотоодод дамжсан халдварын тохиолдлууд байжээ.
Эх сурвалж: Yonhap News
| Өмнөд Солонгосын мэргэжилтнүүд гадаадаас зөөвөрлөгдөж ирсэн коронавирусийн гурван шинэ хувилбарыг илрүүлэв |
ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН:ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН РЕФОРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЦАГДАА, МӨРДӨГЧДИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦООГ БЭХЖҮҮЛНЭ
2026-06-04 16:44:45
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, хэлэлцүүлэгт оролцлоо
2026-04-28 13:02:43
2026-04-28 13:00:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
2026-04-28 12:58:44
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
2026-04-28 12:56:54
Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд оролцох иргэдийн эрх, оролцоог ижил түвшинд хүргэх эрх зүйн орчин бүрдлээ
2026-04-28 12:54:22
МАН-ЫН БҮЛЭГ: СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ УРАГШЛУУЛНА
2026-04-28 12:52:00
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23