Үндсэн цэс
Даваа гарагт Цагаан ордны гадна буун дуу гарсны дараа ерөнхийлөгч Дональд Трампыг хэвлэлийн хурал зохион байгуулж байсан байрнаас нүүлгэн шилжүүлжээ. Трамп индэрт гараад хэдхэн секунд болж байхад аюулаас хамгаалах албаны ажилтан яриаг нь тасалдуулж, ямар нэг зүйл хэлсний дараа ерөнхийлөгчийг дагуулж гарсан байна. Энэ явдлаас хэдэн минутын дараа Трамп эргэж ирээд хэвлэлийн хурлыг үргэлжлүүлжээ.Тэрбээр Цагаан ордны гадна буун дуу гарсны дараа өөрийг нь газар доорх бункерт биш, ажлынх нь өрөө буюу Зууван танхимд оруулсныг энэ үеэр ярьсан байна.
Цагаан ордны ойролцоо хамгаалалтынхан хэн нэгэн сэжигтнийг буудаж шархдуулаад эмнэлэгт хүргэсэн тухай Трамп ярьжээ. Трампаас айсан эсэхийг нь сэтгүүлчид асуухад тэр “Огт үгүй. Миний хамгаалалтын албаныхан гайхамшигтай хүмүүс. Би тэдний дэргэд байхдаа ямар ч айдас мэдэрдэггүй. Тэд бол шилдгийн шилдгүүд” гэж хариулсан юм.
Өмнө нь хамгийн сүүлд 2016 онд нэг зэвсэглэсэн этгээд Цагаан ордны хашаа руу ойртож, анхааруулгыг үл тоосон тул хамгаалалтын албаныханд буудуулж байсан юм. Тухайн үед ерөнхийлөгч Барак Обама гольф тоглохоор Цагаан ордноос явсан байжээ.
Эх сурвалж: Business Insider
| Цагаан ордны гадна буун дуу гарч, сэжигтнийг буудаж шархдуулаад эмнэлэгт хүргэсэжээ |
ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН:ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН РЕФОРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЦАГДАА, МӨРДӨГЧДИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦООГ БЭХЖҮҮЛНЭ
2026-06-04 16:44:45
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, хэлэлцүүлэгт оролцлоо
2026-04-28 13:02:43
2026-04-28 13:00:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
2026-04-28 12:58:44
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
2026-04-28 12:56:54
Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд оролцох иргэдийн эрх, оролцоог ижил түвшинд хүргэх эрх зүйн орчин бүрдлээ
2026-04-28 12:54:22
МАН-ЫН БҮЛЭГ: СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ УРАГШЛУУЛНА
2026-04-28 12:52:00
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23