Үндсэн цэс
Өнгөрсөн долоо хоногийн Мягмар гарагт Бейрут хотод болсон томоохон дэлбэрэлтээс хойш долоо хоногийн дараа Ливаны ерөнхий сайд Хассан Диаб засгийн газар нь бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч байгааг зарлалаа.
Далайн эргийн боомтод болсон дэлбэрэлтийн улмаас одоогоор 163 хүн амь үрэгдсэн нь тодорхой болоод байгаа юм. Мөн 6,000 гаруй хүн шархдаж, 300,000 орчим хүн орон гэргүй болжээ.
Хараа хяналтгүй их хэмжээний тэсрэмтгий бодис хэдэн жилийн турш боомтын агуулахад хадгалагдаж байсныг сүүлд тогтоосон юм. Өнгөрсөн оны аравдугаар сараас хойш Ливаны иргэд эрх баригчдын эсрэг тэмцэж байгаа бөгөөд дэлбэрэлтийн дараа тэдний уур бухимдал улам нэмэгджээ.
Бейрутын дэлбэрэлт нь Ливаны эрх баригчдын дунд авлига, хариуцлагагүй байдал гүнзгийрч, муу засаглал тогтсоны илрэл гэж иргэд үзэж байна.
Одоогийн засгийн газар нь энэ оны нэгдүгээр сард Ираны талыг баримтлагч Хезболлах зэвсэгт бүлэглэлийн дэмжлэгтэйгээр байгуулагдаж байжээ.
Гэхдээ тэмцэгчид засгийн газар огцорсныг хангалтгүй, парламентын сонгуулийг хугацаанаас нь өмнө явуулж, системийг үндсээр нь солих хэрэгтэй гэж үзэж байна.
Өнгөрсөн долоо хоногт хандивлагч орнууд Ливанд $300 саяын тусламж үзүүлэхээр тохиролцсоныхоо дараа энэ мөнгөний зарцуулалтыг ил тод байлгах, цаашлаад улс төрийн шинэчлэлт хийхийг Бейрутын эрх баригчдад уриалсан юм.
Ливан улсын гадаад өр нь дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 150 хувиас давсан тул гамшгийн дараах сэргээн босголтыг дангаараа гүйцэтгэх санхүүгийн боломжгүй байгаа ажээ.
Эх сурвалж: Reuters
| Бейрутын ард иргэд улс төрийн шинэчлэлт хийхийг хүсэж байна |
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүд
2026-03-05 17:28:40
УИХ-ын дарга Н.Учрал: Төр ард түмний амьжиргаанд саад болдог бүдүүлэг хүнд суртлыг хална
2026-03-05 14:15:26
“Хотула” аппликейшн ашиглан автомашины торгуулийн төлбөр төлөх боломжтой боллоо
2026-03-05 14:11:59
НЭМҮҮ ӨРТӨГ ШИНГЭЭСЭН ҮЙЛДВЭРЛЭЛ ХӨГЖҮҮЛЭХЭД ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-03-05 14:06:01
2026-03-05 13:58:21
УИХ-ын дарга Н.Учрал: Алтанбулагийн чөлөөт бүс нь Евразийн худалдааны түр хэлэлцээрийн гол гарц болно
2026-03-05 13:56:57
БАЯН-ӨНЖҮҮЛ-БҮРЭН СУМЫН ЧИГЛЭЛД ТАВИГДАХ АВТО ЗАМЫН ШИНЭЧЛЭЛД ОНЦГОЙ АНХААРНА
2026-02-16 13:54:02
Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна
2026-02-02 11:32:09
Газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт, хангамжийн тасалдал, хомстлоос урьдчилан сэргийлнэ
2026-02-02 11:29:40
“Хүнсний хувьсгал”-ын дүнд “Грийн групп” экспортын үйлдвэрээ ашиглалтад оруулжээ
2026-02-02 11:22:45