Үндсэн цэс
Даваа гарагт Япон улсад бүртгэгдсэн коронавирусийн халдварын нийт тохиолдол 50,000 хүрсэн байна. Энэ нь ердөө нэг долоо хоногийн дотор 10,000-аар нэмэгдсэн үзүүлэлт юм.
Тавдугаар сарын сүүлээр тус улсын засгийн газар хорио цээрийн дэглэмээ сулруулсан бөгөөд тэр үеэс хойш Токио, Осака зэрэг томоохон хотуудад халдварын тоо нэмэгдсээр байна. Вирусийн тархалт хэр эрчтэй байгааг дараах тоо баримтаас харж болно. Долдугаар сарын эхээр Япон улс 20,000 дахь халдварын тохиолдлоо бүртгэж байсан бол долдугаар сарын сүүлээр 30,000-ын босгыг давжээ.Тэгвэл наймдугаар сарын 4-нд 40,000 хүрсэн бол наймдугаар сарын 10-нд 50,000 хүрсэн байна.
Даваа гарагт Токио орчимд 197 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх өдрийн 331 тохиолдлоос буурсан үзүүлэлт болжээ. Осака орчимд 123 тохиолдол бүртгэгдсэн нь мөн Ням гарагийн 195 тохиолдлоос буурсан байна. Гэхдээ амралтын өдрүүдэд оношилгооны хариу гарах хугацаа удааширдаг нь халдвар буурсан мэт харагдуулж байгааг эрх баригчид тайлбарлажээ.
Япон улсын засгийн газар цар тахлын улмаас хямарсан аялал жуулчлалын салбараа аврахын тулд өнгөрсөн сард дотоодын жуулчдыг урамшуулах хөтөлбөр зарласан нь коронавирусийн тархалтыг нэмэгдүүлж болзошгүй гэсэн айдас дагуулж байна. Токио хотын захирагч Юрико Койке хэрвээ шаардлагатай бол нийслэл хотод онц байдал зарлахад бэлэн байгаагаа өчигдөр мэдэгджээ.
Эх сурвалж: Kyodo News
| Япон улсад бүртгэгдсэн коронавирусийн халдварын нийт тохиолдол 50,000 хүрлээ |
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүд
2026-03-05 17:28:40
УИХ-ын дарга Н.Учрал: Төр ард түмний амьжиргаанд саад болдог бүдүүлэг хүнд суртлыг хална
2026-03-05 14:15:26
“Хотула” аппликейшн ашиглан автомашины торгуулийн төлбөр төлөх боломжтой боллоо
2026-03-05 14:11:59
НЭМҮҮ ӨРТӨГ ШИНГЭЭСЭН ҮЙЛДВЭРЛЭЛ ХӨГЖҮҮЛЭХЭД ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-03-05 14:06:01
2026-03-05 13:58:21
УИХ-ын дарга Н.Учрал: Алтанбулагийн чөлөөт бүс нь Евразийн худалдааны түр хэлэлцээрийн гол гарц болно
2026-03-05 13:56:57
БАЯН-ӨНЖҮҮЛ-БҮРЭН СУМЫН ЧИГЛЭЛД ТАВИГДАХ АВТО ЗАМЫН ШИНЭЧЛЭЛД ОНЦГОЙ АНХААРНА
2026-02-16 13:54:02
Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна
2026-02-02 11:32:09
Газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт, хангамжийн тасалдал, хомстлоос урьдчилан сэргийлнэ
2026-02-02 11:29:40
“Хүнсний хувьсгал”-ын дүнд “Грийн групп” экспортын үйлдвэрээ ашиглалтад оруулжээ
2026-02-02 11:22:45