БНСУ-д 11 дүгээр сарын 5-ныг хүртэл үндэсний гашуудлын өдөр болгон зарлажээ

БНСУ-д бямба гаригийн орой Halloween тэмдэглэхээр Итевон дүүрэгт 100.000 гаруй мянган хүн цугларч, олны бөөгнөрөл үүссэний улмаас 151 хүн нас барж, 76 хүн бэртсэн гэж мэдээлжээ. Нас барсан хүмүүсийн дийлэнх нь 20-иод насны залуучууд эзэлж байна. Тус улсын Ерөнхийлөгч Юун Сок Ёл Европт айлчлал хийж байсан Сөүл хотын захирагч бүх айлчлалаа зогсоож яаралтай Сөүлд ирсэн бөгөөд БНСУ-д 11 дүгээр сарын 5-ныг хүртэл үндэсний гашуудлын өдөр болгон зарласан юм. Үүний дагуу урлагийн тоглолт, арга хэмжээнүүд ар араасаа цуцлагджээ. Энэ хугацаанд тус улсын бүх төрийн байгууллагууд, гадаад дахь элчин сайдын яамд төрийн далбаагаа бөхийлгөж, онц шаардлагагүй олон нийтийн арга хэмжээнүүдийг хойшлуулахаар болсон байна. Энэхүү аймшигт осол нь 2014 онд Сэворү усан онгоцны ослоос хойш тохиолдож буй хамгийн олон хүн амиа алдсан хар өдөр болж байна. Албаны эх сурвалжийн өгсөн мэдээллээр Монгол Улсын иргэн нас барсан тохиолдол одоогоор бүртгэгдээгүй байна.

 


БНСУ-д 11 дүгээр сарын 5-ныг хүртэл үндэсний гашуудлын өдөр болгон зарлажээ
2022-10-31 09:28:23
Шинэ мэдээ
Санал асуулга