Мексикийн ерөнхийлөгч коронавирусаар халдварлав

Мексикийн ерөнхийлөгч Андрес Мануэль Лопес Обрадор өнгөрсөн ням гарагт өгсөн шинжилгээгээр коронавирустай болох нь батлагдсан тухайгаа зарлав.
 
"Би COVID-19-ийн халдвар авсан гэдгээ мэдэгдэхэд харамсалтай байна. Одоогоор шинж тэмдгүүд нь хөнгөн байгаа ч аль хэдийн эмчилгээ хийлгэж эхэлсэн" гэж тэрээр хэллээ.
 
Мексикт одоогоор коронавирусын 1,752,347 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд нас барагсдын тоо 149,084 хүрсэн байна.

Мексикийн ерөнхийлөгч коронавирусаар халдварлав
2021-01-25 20:00:00
Шинэ мэдээ
Санал асуулга