Шри Ланка улсын ерөнхийлөгч энэ пүрэв гарагт Энэтхэгээс Ковид-19 халдварын эсрэг анхны 500,000 тун вакциныг хүлээн авсан бөгөөд Энэтхэг улс уг вакциныг Ази номхон далайн бүс нутгийн найман оронд хандивласан байна.
Oxford-AstraZeneca вакциныг Энэтхэгийн Ийлдэс Судлалын Хүрээлэн үйлдвэрлэсэн байна.
Шри Ланкийн мэдээлснээр сонгогдсон 150,000 эрүүл мэндийн ажилтан болон 115,000 цэрэг, цагдаагийн албан хаагчдад уг вакциныг зургаан эмнэлэгт хуваарилан тарихаар болжээ.
Шри Ланкийн Эрүүл мэндийн яамнаас ирэх долоо хоногт вакцинжуулалтын кампанит ажлыг тус улсын бусад бүс нутгийн 4000 эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдэд өргөжүүлэхээр төлөвлөж байна.
Уг хандивын вакцинжуулалтанд нийт 250,000 хүн хамрагдах бөгөөд Шри Ланка нэмэлт вакциныг хандиваар эсвэл худалдан авах замаар авна.
Тус улс Pfizer-BioNtech вакцины 2 сая тунг захиалсан бөгөөд Энэтхэгээс 3 сая тунг нэмж захиалахаар төлөвлөж байна. Түүнчлэн НҮБ-ын COVAX байгууламжаас хүн амын 20%-ийг вакцинжуулах боломжтой гэж үзэж байна.
Ерөнхийлөгч Готабая Ражапакса нисэх онгоцны буудал дээр вакцины эхний багцыг хүлээн авч байх үеэрээ "Энэтхэг улс энэ бүс нутагт анхны тусламж үзүүлэгч боллоо" хэмээв.
Энэтхэг улс Шри Ланкад Ковид-19-ын 500,000 тун вакцин хандивлав |
|