Үндсэн цэс
Тариаланчид, үндэсний шилдэг хүнсний үйлдвэрлэгчид, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн орон даяар өрнөөд 1.5 жилийн хугацаа өнгөрч буй. Уг үндэсний хөдөлгөөний хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр “Хүнсний хувьсгал” ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүд, хүнс, хөдөө аж ахуйн салбарын баялаг бүтээгч аж ахуйн нэгжүүдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар нийслэлийн хэмжээнд хүнсний хангамж, аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагаа, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, тус салбарт тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэн, санал солилцсон юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар:
-Нийслэлийн зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг ханган ажиллаж буй. Цаашид Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын хуульд тусгасан эдийн засгийн тусгай бүсийг амилуулна. Мөн хүлэмжийн аж ахуй, агуулах, хөнгөн болон хүнсний үйлдвэрлэлийн эдийн засгийн тусгай бүсийг байгуулах асуудлыг тэргүүн ээлжид судлан, боломжит байдлаар шийдвэрлэнэ. Аж ахуйн нэгжүүдийн зүгээс хүнсний хангамжийг сайжруулах, нэмэгдүүлэх чиглэлээр гаргасан санал хүсэлтүүдийг ямагт дэмжин ажиллана. Түүнчлэн төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд бүх талаар хамтран ажиллах боломжтой хэмээв.

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн өрнөж эхэлснээс хойш 1857 аж ахуйн нэгж, иргэнд нийт 675 орчим тэрбум төгрөгийн зээл олгож, хүнс, хөдөө аж ахуйн 19 төрлийн үйлдвэрлэлд нэн шаардлагатай 428 төрлийн тоног төхөөрөмжид импортын гаалийн албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлсэн байна. Мөн энэ онд 175 мянган тонн төмс, 185 мянган тонн хүнсний ногоо хураан авч, хүнсний ногооны 85 хувийг дотоодоос хангах боломж бүрджээ. Сонгино, саримс, лууван болон өндөгний хангамж 3-12 хувиар өсөж, хүлэмжийн ногоо 27, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 12, мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл зургаан хувиар нэмэгдэх төлөвтэй байгаа аж.

Уулзалтад оролцсон “Хүнсний хувьсгал” ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүд, баялаг бүтээгчдийн зүгээс үйлдвэрийн зориулалттай газрын асуудал, барилгын зөвшөөрлийг шуурхай шийдвэрлэх, төр хувийн хэвшлийн хамтарсан үйлдвэрийн дэд бүтэц бий болгох, эрчим хүчний хүчин чадлыг нэмэгдүүлэх тухай санал хүсэлт дэвшүүлсэн юм. Түүнчлэн аж ахуйн нэгжүүдэд үүсээд буй хүний нөөцийн дутагдал, татварын дарамтын асуудлыг хөндөн хэлэлцлээ.

Хотын дарга үйлдвэрийн зориулалттай барилгын зөвшөөрөл, газрын асуудлыг онцгойлон анхаарч, боломжит хувилбараар цаг алдалгүй шийдвэрлэнэ гэдгээ илэрхийлсэн юм.
Ташрамд, 2023 он гарснаас хойш хүнсний салбарт олон улсын шаардлагад нийцсэн мал төхөөрөх болон мах боловсруулах, бяслаг үйлдвэрлэх 11 үйлдвэр шинээр ашиглалтад орсон байна. Мөн махны экспортоос 277 сая ам.долларын орлого олж, хүнсний бүтээгдэхүүний импорт 12 хувиар буурчээ. Ингэснээр гадаадаас нэг тэрбум гаруй ам доллароор хүнсний бүтээгдэхүүн худалдаж авдаг манай улс энэ жил 120 сая орчим ам долларыг эх орондоо үлдээх боломж бүрдсэн аж.

| Хүнсний хангамжийг сайжруулах чиглэлээр аж ахуйн нэгжүүдийг дэмжин ажиллана |
ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН:ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН РЕФОРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЦАГДАА, МӨРДӨГЧДИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦООГ БЭХЖҮҮЛНЭ
2026-06-04 16:44:45
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, хэлэлцүүлэгт оролцлоо
2026-04-28 13:02:43
2026-04-28 13:00:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
2026-04-28 12:58:44
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
2026-04-28 12:56:54
Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд оролцох иргэдийн эрх, оролцоог ижил түвшинд хүргэх эрх зүйн орчин бүрдлээ
2026-04-28 12:54:22
МАН-ЫН БҮЛЭГ: СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ УРАГШЛУУЛНА
2026-04-28 12:52:00
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23