Үндсэн цэс
Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар арваннэгдүгээр сарын 11-нд МҮХАҮТ-ын гишүүн байгууллагуудын удирдлагууд хийгээд Улаанбаатар хотын худалдааны танхимын удирдах зөвлөлийн гишүүдтэй уулзалт хийсэн. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргын захирамжаар Ажлын хэсэг байгуулж төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулахаар ажиллаж буй. Ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг ахалж байгаа бөгөөд гишүүдийн бүрэлдэхүүнд нийслэлийн холбогдох байгууллагуудын удирдлагууд, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн төлөөлөл багтаж байгаа юм.

Тус Ажлын хэсэг хуралдаж, такси үйлчилгээг олон улсын стандартад нийцүүлэн сайжруулах, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцсон бөгөөд холбогдох санал, дүгнэлтүүдийг нарийвчлан судалж, дахин хуралдахаар боллоо.

Ийнхүү шаардлагатай мэдээллийг холбогдох байгууллагуудаас нэгтгэн авч, нэгдсэн санал, дүгнэлт гарган, 2024 оны нэгдүгээр улиралд багтаан Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанд танилцуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

| Такси үйлчилгээг олон улсын стандартад нийцүүлэхээр судалж байна |
ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН:ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН РЕФОРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЦАГДАА, МӨРДӨГЧДИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦООГ БЭХЖҮҮЛНЭ
2026-06-04 16:44:45
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, хэлэлцүүлэгт оролцлоо
2026-04-28 13:02:43
2026-04-28 13:00:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
2026-04-28 12:58:44
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
2026-04-28 12:56:54
Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд оролцох иргэдийн эрх, оролцоог ижил түвшинд хүргэх эрх зүйн орчин бүрдлээ
2026-04-28 12:54:22
МАН-ЫН БҮЛЭГ: СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ УРАГШЛУУЛНА
2026-04-28 12:52:00
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23