Үндсэн цэс
Орон нутгийн хамгаалалттай газрыг байгальд ээлтэй болгон, хүрээлэн байгаа орчны эрүүл, аюулгүй байдлыг хадгалж, ногоон хөгжлийн бодлогыг хангах, экосистемийг алдагдуулахгүйгээр иргэдийн амралт чөлөөт цагаа байгальд өнгөрүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Их баянгийн аманд 863.1 метр урт шороон далантай, 280000 куб метр ус хуримтлуулах эзлэхүүнтэй, 110000 ам метр усан мандлын талбайтай хиймэл нуур /хөв/ байгуулсан. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан тус хиймэл нуурыг байгуулсан газарт ажиллалаа.

Сэлбэ голын эх 2,071.5 га газар нутгийг ой, ус намаг, нэн ховор, ховор ургамал ургах нөхцөл, амьтдыг хамгаалах зорилгоор хотын байгаль орчин, экосистемд чухал ач холбогдол бүхий газар гэж үзэн “Сэлбэ голын эх” нэрээр 2012 онд НИТХ-ын Тэргүүлэгчдийн 66 дугаар тогтоолоор Байгалийн нөөц газрын ангиллаар орон нутгийн хамгаалалтад авсан байна. Ийнхүү Нийслэлийн Байгаль орчны газар "Бага баян лейк" ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулан 2022-2023 онд уг хиймэл нуурыг байгуулсан байна.

Хотын дарга тус бүтээн байгуулалтад Улсын комисс ажиллуулан, хиймэл нуурын усанд хүн амьтан эрсдэхээс сэргийлсэн тэмдэг тэмдэглэгээг нэмж байрлуулах, аюулгүй байдлыг хангах үүрэг чиглэл өгөв. Мөн өөрийн хөрөнгөөр хиймэл нуур байгуулах сонирхолтой хувийн хэвшилтэй хамтран ажиллаж, экологийн ач холбогдол бүхий газруудад байгуулах, гадаргын усыг түлхүү ашиглаж, газрын доорх усны ашиглалтыг багасгах талаар арга хэмжээ авч ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болгов.
| Хиймэл нуур байгуулах сонирхолтой аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллана |
ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН:ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН РЕФОРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЦАГДАА, МӨРДӨГЧДИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦООГ БЭХЖҮҮЛНЭ
2026-06-04 16:44:45
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, хэлэлцүүлэгт оролцлоо
2026-04-28 13:02:43
2026-04-28 13:00:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
2026-04-28 12:58:44
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
2026-04-28 12:56:54
Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд оролцох иргэдийн эрх, оролцоог ижил түвшинд хүргэх эрх зүйн орчин бүрдлээ
2026-04-28 12:54:22
МАН-ЫН БҮЛЭГ: СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ УРАГШЛУУЛНА
2026-04-28 12:52:00
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23