Үндсэн цэс
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Өмнөх шуурхайгаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар 17 чиглэлээр үүрэг даалгавар өгснөөс хэрэгжилт 87 хувьтай байлаа. Тухайлбал, нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд автобусны гарааш болон ажиллах хүчний нөөцийг бэлэн болгох, шинэ чиглэлийг оновчтой төлөвлөж, автобус явах бэлтгэл ажлыг хангах зэрэг үүрэг өгсөн. Энэ хүрээнд нийтийн тээврийн чиглэлүүдийг дахин төлөвлөж, 2024 оны нэгдүгээр улиралд багтаан хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна. Урьдчилсан төлөвлөлтөөр хотын гол гудамж болох Их тойруугийн замуудад нийт зургаан чиглэл зорчих бөгөөд автобус хоорондын хүлээгдлийн хугацааг хоёр минут байхаар тооцоолсон. Мөн Их тойруугаас гаднах замаар 12 чиглэл, дамжин өнгөрөх гудамж замаар зургаан чиглэл, хотын захын хэсгээс гол гудамж зам руу 46 чиглэл, нийт 70 чиглэлд 1038 тээврийн хэрэгсэл явахаар төлөвлөжээ.
Шинэ жилийн худалдааг 12 байршилд, гэрлэн чимэглэлийг 17 гудамжинд хийж байна
Мөн дүүргийн удирдлагуудыг өөрсдийн нутаг дэвсгэртээ шинэ жилийг угтсан гэрэлтүүлэг, гэрлэн чимэглэл хийх ажлуудаа эрчимжүүлж, энэ долоо хоногт багтаан дуусгах үүрэг өгсөн. Энэ хүрээнд шинэ жилийн худалдааг 12 байршилд, мөсөн гулгуурын талбайг есөн байршилд, гэрлэн чимэглэлийг 17 гудамжинд хийхээс эхнээсээ ашиглалтад ороод буй. Сүхбаатарын талбай болон Төв цэнгэлдэх хүрээлэнгийн тохижилт 97 хувьтай байна.
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн 2023 онд 34 удаа болж, нийт 512 чиглэлээр үүрэг даалгавар өгснөөс хэрэгжилт 91 хувьтай байжээ.
Эрүүл мэндийн байгууллагууд уртасгасан цагаар ажиллаж байна
Түүнчлэн томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний ажлаа эрчимжүүлэх үүрэг өгсөн. Харьяа эрүүл мэндийн байгууллагын хүүхдийн кабинет ажлын өдрүүдэд 21:00 цаг хүртэл, бямба гарагт 12:00-18:00 цагийн хооронд, өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдрүүдэд 20:00 цаг хүртэл, ням гарагт 10:00-15:00 цагийн хооронд уртасгасан цагаар ажиллаж байна.
Энэ үеэр Хотын дарга холбогдох албан тушаалтнуудаас цаг үеийн зарим асуудлыг тодрууллаа.
Нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн албадан газар чөлөөлөх журам боловсруулах ажлын талаар Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Батзориг “Журам батлах Ажлын хэсэг байгуулсан. Энэ долоо хоногт журмыг танилцуулна” гэлээ. Мөн Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа “Инженерийн бэлтгэл ажлын төлөвлөлт, ашиглалт, хамгаалалтын журмыг боловсруулж, НИТХ-аар баталсан. Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгүүлэхээр өгсөн. Хот нийтийн аж ахуйн зарим чиг үүргийг 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс дүүргүүдэд шилжүүлэх, хуваарилах ажлыг хийж байна. 2024 оны нийслэл, дүүргийн тохижилтын ажлын төлөвлөгөөний хүрээнд хийх дугуйн зам, явган хүний замын трассыг гаргасан” хэмээв.
6.3 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг хамгаалав
Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд болсон аюулт үзэгдэл, ослын талаар Нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга, хурандаа Э.Эрдэнэбаатар мэдээлэл өглөө. Тэрбээр:
-Нийслэлийн хэмжээнд арванхоёрдугаар сарын 11-24-нд объектын гал түймрийн 95, аврах ажиллагааны долоо, нийт 102 удаагийн дуудлагаар Гал түймэр унтраах, аврах ангиуд үүрэг гүйцэтгэн ажилласан. Дээрх хугацаанд гал түймрээс 6.3 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг хамгаалж, утаажилтын бүсээс 160 иргэнийг гаргаж, аврах ажиллагаагаар 12 иргэнийг аварч ажиллалаа. Тус хугацаанд гал түймэрт өртөж есөн иргэн харамсалтайгаар амиа алдсан.
2023 он гарсаар нийслэлийн хэмжээнд объектын гал түймрийн 1634, аврах ажиллагааны 459, нийт 2093 удаагийн удаагийн дуудлагатай байгаа нь өнгөрсөн оны дуудлагатай харьцуулахад 1.9 хувиар өссөн үзүүлэлт. Дөрвөн дүүргийн 16 байршилд халиа дошин үүссэн. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн 8, 23, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрийн гурван байршилд халиа дошин үүсэж, 1860 метр суваг шуудуу татаж, 180 тонн мөсийг зөөвөрлөн, 100 шоо метр хайрга, шороо асган, далан босгох ажлыг хийж гүйцэтгэн, 117 айл өрхийг ус, мөсөнд автахаас урьдчилан сэргийлж ажилласан” хэмээлээ. Мөн гацууртай холбоотойгоор гал түймрийн хоёр дуудлага бүртгэгдсэн тул иргэдийг гацуураа асаалттай орхиж явахгүй байхыг, аюулгүй байдлаа хангахыг санууллаа.
Гэмт хэрэг, зөрчлийн дуудлага мэдээлэл өсжээ
Гэмт хэрэг, зөрчлийн талаар Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дэд дарга Б.Оюутболд:
-Өнгөрсөн 14 хоногт 15,549 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн нь өмнөх 14 хоногоос 227 нэгжээр буурсан үзүүлэлт. Гэмт хэргийн шинжтэй дуудлага мэдээлэл 13, зөрчлийн шинжтэй дуудлага мэдээлэл 176, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл 23 нэгжээр тус бүр өссөн.
Нийслэлийн Засаг даргын захирамжаар архины хамааралтай, биеэ авч явах чадваргүй, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж ухаангүй гудамжинд унасан, орон гэргүй тэнэмэл 214 иргэнийг “Дөлгөөн минж”, “Шинэ амьдрал ялагч”, “Тэрэм-Уул”, “Нийгмийн хамгааллын тусгай төв” зэрэг долоон төрийн бус байгууллагад хүргэсэн. Сүүлийн 14 хоногт 47 хүнийг дээрх төрийн бус байгууллагуудад, 225 иргэнийг яаралтай тусламжийн төв болон дүүргийн эрүүл мэндийн төвд, 63 иргэнийг ар гэрт нь хүлээлгэн өгч ажилласан хэмээлээ.
Нийслэлд нэн шаардлагатай нарийн мэргэжилтний судалгааг гаргана
Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар дараах үүрэг даалгаврыг өглөө.
Нийтийн тээврийн чиглэлүүдийг дахин төлөвлөж байна |
2024-11-22 13:25:20
2024-11-22 13:22:26
2024-11-22 13:19:34
2024-11-22 13:16:54
2024-11-22 13:11:56
2024-11-22 13:08:39
2024-11-22 13:05:11
2024-11-22 13:04:16
2024-11-22 13:02:53
2024-11-21 17:29:36