Үндсэн цэс
Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг Азийн хөгжлийн банкны Тээврийн салбарын захирал Канзо Назая тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр Улаанбаатар хотод 2024-2028 онд хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төсөл хөтөлбөрүүдийн талаар санал солилцсон юм.

Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг ирсэн төлөөлөгчдөд талархал илэрхийлэн, “Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж буй “Bus rapid transport” буюу тусгай замын автобусны төсөлд үргэлжлүүлэн хамтарч ажиллахад таатай байх болно. Мөн нийслэлийн ачаа тээврийн нэгдсэн логистикийн төв байгуулах, замын ачаалал ихтэй хэсгүүдэд олон түвшний уулзвар барих, явган хүний зам, дугуйн замыг өргөсгөх, нийтийн тээврийн салбарын мэргэжилтэн, инженерүүд болон холбогдох албан хаагчдын ур чадварыг нэмэгдүүлж, чадавхыг бэхжүүлэх чиглэлд хамтран ажиллахад бэлэн” хэмээлээ.

Азийн хөгжлийн банкны Тээврийн салбарын захирал Канзо Назая Улаанбаатар хотын нийтийн тээврийн салбарыг сайжруулах чиглэлд хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлж, цаашдын хамтын ажиллагаа үр дүнтэй, ач холбогдолтой байна гэдэгт итгэлтэй байна гэсэн юм.

| Нийтийн тээврийн салбарт Азийн хөгжлийн банктай хамтран ажиллана |
ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН:ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН РЕФОРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЦАГДАА, МӨРДӨГЧДИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦООГ БЭХЖҮҮЛНЭ
2026-06-04 16:44:45
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, хэлэлцүүлэгт оролцлоо
2026-04-28 13:02:43
2026-04-28 13:00:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
2026-04-28 12:58:44
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
2026-04-28 12:56:54
Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд оролцох иргэдийн эрх, оролцоог ижил түвшинд хүргэх эрх зүйн орчин бүрдлээ
2026-04-28 12:54:22
МАН-ЫН БҮЛЭГ: СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ УРАГШЛУУЛНА
2026-04-28 12:52:00
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23