Үндсэн цэс
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар өнөөдөр Бүгд Найрамдах Австри Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Андреас Рикен тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзан хоёр талын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Уулзалтын эхэнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Х.Нямбаатар “Монгол, Австри Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн тохиож буй. Хоёр улсын дипломат харилцааны хүрээнд олон төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж ирсэн сайн туршлага бий. Улаанбаатар хотод тулгамдаж буй гол асуудал бол авто замын түгжрэл. Үүнийг шийдэхийн тулд олон жил хүлээгдэж байсан Метроны төслийн зөвлөх үйлчилгээний тендерийг зарласан. Мөн “Ubcable car” төслийг эхлүүллээ. Мөн Улаанбаатар хот нийгэм, эдийн засгийн хувьд бие даан хөгжих санхүү, эрх зүйн чадамжтай болж, хотод тулгамдаад буй хөгжлийн томоохон асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрийг үнэт цаас гаргах, концесс хэрэгжүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэлийг эрчимжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлсэн” гэдгийг хэлж байв.

Бүгд Найрамдах Австри Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Андреас Рикен Улаанбаатар хоттой эрүүл мэнд, дэд бүтэц, нийтийн тээврийн салбарын чиглэлээр хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлсэн юм.
Цаашид тус улсын усны эрчим хүч, эрчим хүчний үр ашиг, хог хаягдлын менежмент, дахин боловсруулалтын талаарх сайн туршлагыг судлах, тус улсын байгальд ээлтэй технологийг Монголд нэвтрүүлэх чиглэлд хамтран ажиллахаар санал солилцсон юм.
| Австри Улс болон Улаанбаатар хот эрчим хүч, эрүүл мэнд, нийтийн тээврийн салбарт хамтран ажиллана |
ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН:ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН РЕФОРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЦАГДАА, МӨРДӨГЧДИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦООГ БЭХЖҮҮЛНЭ
2026-06-04 16:44:45
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, хэлэлцүүлэгт оролцлоо
2026-04-28 13:02:43
2026-04-28 13:00:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
2026-04-28 12:58:44
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
2026-04-28 12:56:54
Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд оролцох иргэдийн эрх, оролцоог ижил түвшинд хүргэх эрх зүйн орчин бүрдлээ
2026-04-28 12:54:22
МАН-ЫН БҮЛЭГ: СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ УРАГШЛУУЛНА
2026-04-28 12:52:00
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23