Үндсэн цэс
Нийслэл хот болон Дэлхийн банкны Усны хөтөлбөрийн баг хамтран “Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах, бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх” төсөл хэрэгжүүлнэ. Уг төслийн бэлтгэл ажил, зохион байгуулалтын талаар талууд санал солилцов.
Уулзалтад нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны инженерийн хэлтсийн дарга М.Балдандорж, Дэлхийн банкны "Усны хөтөлбөр”-ийн ус хангамж, ариутгах татуургын ахлах мэргэжилтэн Чин Ганг, усны мэргэжилтэн Жэймс Тай, зөвлөх Д.Болор болон Д.Алтангэрэл нар оролцсон юм.
“Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах, бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх” төслийн ажлын даалгавар, ТЭЗҮ болон байгаль орчны үнэлгээ боловсруулахдаа НЗДТГ болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хамтарсан ажлын хэсэг гарган зохион байгуулна. Уг төсөл нь Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах, бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх гэсэн хоёр ажлаас бүрдэх тул ажлын даалгавар, ТЭЗҮ болон байгаль орчны үнэлгээ гаргах хоёр тусдаа гүйцэтгэгчтэй байхаар тохиролцсон юм.
| “Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах, бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх” төсөл хэрэгжүүлнэ |
ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН:ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН РЕФОРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЦАГДАА, МӨРДӨГЧДИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦООГ БЭХЖҮҮЛНЭ
2026-06-04 16:44:45
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, хэлэлцүүлэгт оролцлоо
2026-04-28 13:02:43
2026-04-28 13:00:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
2026-04-28 12:58:44
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
2026-04-28 12:56:54
Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд оролцох иргэдийн эрх, оролцоог ижил түвшинд хүргэх эрх зүйн орчин бүрдлээ
2026-04-28 12:54:22
МАН-ЫН БҮЛЭГ: СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ УРАГШЛУУЛНА
2026-04-28 12:52:00
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23