Үндсэн цэс
Энэ онд нийслэлийн хэмжээнд 17 байршлын замыг засаж, шинэчилнэ. Өнөөдрийн байдлаар зургаан байршлын замыг шинэчлэн, хөдөлгөөнийг нээлээ. Харин таван байршилд засвар, шинэчлэлтийн ажил үргэлжилж байна.

Тухайлбал, Бага тойруугийн авто замыг шинэчлэх ажил үргэлжилж буй. Энэ хүрээнд эхний ээлжид “Цэцэг төв”-ийн уулзвараас “Цаг уур, орчны шинжилгээний газар”-ын уулзвар хүртэлх авто замыг шинэчилж, хөдөлгөөнийг нээсэн. Бага тойруугийн авто зам 1950 онд баригдсан бөгөөд хамгийн сүүлд 2011 онд их засвар хийсэн юм. 2011 онд их засварын хүрээнд байгалийн чулуун бродюрыг суурилуулсан нь эвдрэл гэмтэлгүй, ашиглалтын шаардлага бүрэн хангаж байгаа бөгөөд цаашид ашиглах боломжтой. Байгалийн чулуугаар хийсэн бродюр нь 30-50 жил хүртэл насжилттай байдаг гэдгийг хэлж байв.

Мөн Улаанбаатар хотын авто замууд ил болон далд хэлбэрээр гадаргуугийн усаа зайлуулдаг. Хотын 46 гудамжны 200 гаруй км зам далд хэлбэрийн борооны ус зайлуулах шугам сүлжээтэй бөгөөд 3000 гаруй шүүрт худгаар дамжуулан зайлуулдаг. Өнөөдрийн байдлаар хатуу хучилттай зам, талбайн усыг зайлуулахад 18 төв коллектор, 1 насос станцыг ашиглаж байна.

Нийслэлийн Замын хөгжлийн газрын Зам арчлалтын хяналтын хэлтсийн Ахлах мэргэжилтэн Б.Ганбат:
-Орон сууцны хорооллууд нь зам талбай, дээврийн бороо, цасны усыг зайлуулах байгууламжаа шийддэггүй, усаа шууд авто зам руу хаядаг. Энэ нь борооны ус зайлуулах шугам, худгийн ачааллыг нэмэгдүүлдэг. Мөн зориулалтын бус холболт буюу цайны газар, үйлчилгээний болон авто угаалгын газрууд бохир усаа холбож ашиглалтын нөхцөлийг хүндрүүлж байна.

Үргэлжлүүлэн ”Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ын уулзвар хүртэлх авто замыг тавдугаар сарын 15-ны өдрийн 23:00 цагаас тавдугаар сарын 18-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчлэхээр төлөвлөж байна. Авто замуудыг шинэчлэн засварлахдаа зорчих хэсгийн гадаргуугийн усыг шингээх худаг суурилуулах, тэгшилгээний үе, хэвтээ, босоо тэмдэг суурилуулах зэрэг ажлыг гүйцэтгэнэ.
| Б.Ганбат: Орон сууцны хорооллууд зам талбай, борооны усаа шууд зам руу хаядаг нь ус зайлуулах шугам, худгийн ачааллыг нэмэгдүүлж байна |
ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН:ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН РЕФОРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЦАГДАА, МӨРДӨГЧДИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦООГ БЭХЖҮҮЛНЭ
2026-06-04 16:44:45
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, хэлэлцүүлэгт оролцлоо
2026-04-28 13:02:43
2026-04-28 13:00:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
2026-04-28 12:58:44
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
2026-04-28 12:56:54
Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд оролцох иргэдийн эрх, оролцоог ижил түвшинд хүргэх эрх зүйн орчин бүрдлээ
2026-04-28 12:54:22
МАН-ЫН БҮЛЭГ: СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ УРАГШЛУУЛНА
2026-04-28 12:52:00
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23