Үндсэн цэс
НЗДТГ, нийслэлийн Эрүүл мэндийн газар, Монголын Өрхийн Анагаах Ухааны мэргэжилтнүүдийн холбоо, Яаралтай тусламжийн нийгэмлэг хамтран анхан шатны эрүүл мэндийн байгууллагын яаралтай тусламжийн бэлэн байдлыг сайжруулах, эмч, сувилагч нарын ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор “Дуудлага” ур чадварын анхдугаар уралдааныг зохион байгууллаа. Уралдаан нийт гурван үе шаттайгаар зохион байгуулагдаж, нийслэлийн анхан шатны 154 эрүүл мэндийн байгууллагын 770 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд оролцлоо. Хоёр сарын хугацаанд үргэлжилсэн тус уралдааны сүүлийн шатанд шалгарсан долоон баг өнөөдөр шилдгүүдээ шалгаруулж байна.

Энэ үеэр нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулган “Уралдаан гэж нэрлэгдэж байгаа хэдий ч анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж байгаа эмч, эмнэлгийн ажилтнууд бие биеэсээ суралцах чухал ач холбогдолтой арга хэмжээ болж байна. Анх удаа зохион байгуулагдаж байгаа энэхүү арга хэмжээнд нийслэлийн анхан шатны эрүүл мэндийн байгууллага идэвхтэй оролцож, ур чадвараараа өрсөлдөж байгаад баяртай баяртай байна" гэв.

“Жаргалант тосгон” ӨЭМТ-ийн ээлжийн сувилагч Ө.Энхбилэг “Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Жаргалант тосгон ӨЭМТ-өөс энэ уралдаанд оролцож шилдэг долоон багийн нэгээр шалгараад байгаадаа баяртай байна. Бид энэ удаагийн уралдаанд хоёр эмч, гурван сувилагчийн хамтаар баг болж оролцож байгаа. Уралдаанд оролцож байх хугацаандаа бусад өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүдээс туршлага солилцож, их зүйлийг суралцлаа. Анх удаа зохион байгуулагдаж байгаа энэ уралдаан бидний хувьд мэдлэг ойлголтоо нэмэгдүүлсэн үр дүнтэй уралдаан боллоо гэж харж байна" гэлээ.





| “Дуудлага” ур чадварын анхдугаар уралдаан шилдгүүдээ шалгарууллаа |
ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН:ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН РЕФОРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЦАГДАА, МӨРДӨГЧДИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦООГ БЭХЖҮҮЛНЭ
2026-06-04 16:44:45
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, хэлэлцүүлэгт оролцлоо
2026-04-28 13:02:43
2026-04-28 13:00:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
2026-04-28 12:58:44
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
2026-04-28 12:56:54
Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд оролцох иргэдийн эрх, оролцоог ижил түвшинд хүргэх эрх зүйн орчин бүрдлээ
2026-04-28 12:54:22
МАН-ЫН БҮЛЭГ: СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ УРАГШЛУУЛНА
2026-04-28 12:52:00
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23