Үндсэн цэс
БНСУ-ын Умард Чүнчон мужийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Хуан Ён Ху тэргүүтэй төлөөлөгчид энэ оны хоёрдугаар сард Улаанбаатар хотод ажлын айлчлал хийсэн. Харин тус хурлын Бодлого, халамжийн хорооны дарга И Сан Жон тэргүүтэй ажлын албаны бүрэлдэхүүний зочид төлөөлөгчдийг Нийслэлийн ИТХ-ын захиргаан дээр хүлээн авч уулзлаа. Уулзалтад НИТХ-ын төлөөлөгч, Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Хурлын Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба тэргүүтэй ажлын албаныхан байлцсан юм.
Умард Чүнчон муж нь био технологи, нано технологи, батарей үйлдвэрлэл, газар тариалан, хөдөө аж ахуйн чиглэлээр улсдаа тэргүүлдэг. Мөн аж үйлдвэрийн салбарын хүний нөөцийг бэлтгэх чиглэлд ихээхэн үүрэг гүйцэтгэдэг муж юм. Уулзалтаар хоёр талын хурлын байгууллагууд Налайх дүүрэгт байгуулагдах “Налуу-Ухаа” эдийн засгийн тусгай бүс, “Налайхын Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк”-ийн төсөл болон хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, аялал жуулчлалын чиглэлд хамтран ажиллах талаар санал солилцлоо. БНСУ-ын Умард Чүнчон мужийн ИТХ-ын Бодлого, халамжийн хорооны дарга И Сан Жон цаашдын хамтын ажиллагаа өргөжүүлэн хөгжүүлэх талаар дурдсан бол Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар идэвх зүтгэл гарган хамтран ажиллахаа илэрхийлсэн юм.
| “Налуу-Ухаа” эдийн засгийн тусгай бүсийг хөгжүүлэх талаар ярилцлаа |
ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН:ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН РЕФОРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЦАГДАА, МӨРДӨГЧДИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦООГ БЭХЖҮҮЛНЭ
2026-06-04 16:44:45
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, хэлэлцүүлэгт оролцлоо
2026-04-28 13:02:43
2026-04-28 13:00:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
2026-04-28 12:58:44
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
2026-04-28 12:56:54
Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд оролцох иргэдийн эрх, оролцоог ижил түвшинд хүргэх эрх зүйн орчин бүрдлээ
2026-04-28 12:54:22
МАН-ЫН БҮЛЭГ: СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ УРАГШЛУУЛНА
2026-04-28 12:52:00
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23