Үндсэн цэс
Олон улсын эдийн засаг, бизнесийн салбарын манлайлагч залуусыг эгнээндээ нэгтгэсэн JCI байгууллагын Ази Номхон далайн бүсийн чуулган энэ сарын 6-наас 9-ний хооронд Камбожийн Хаант Улсын Сием Рип хотод боллоо. Жил бүр дэлхийн 4 бүсэд хуваагдан зохион байгуулагддаг чуулганаар бүс нутгийн тогтвортой хөгжлийн талаар оролцогчид зөвлөлдөж, дэлхийн иргэд хэрхэн харилцан нэгнээ дэмжиж хамтран ажиллах талаар саналаа солилцон, шийдлийг хуваалцдаг юм.
JCI байгууллагын Ази Номхон далайн бүсийн бага хурал буюу ASPAC-т Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотыг төлөөлж Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга, төлөөлөгчД.Ихбаяр нар оролцов.
Бага хурлын эхний өдөр JCI Монгол байгууллагаас “VIP Luncheon hosted by JCI Mongolia” арга хэмжээг зохион байгуулсан. Бүс нутгийн бүх JCI байгууллагын удирдлага болон хүндэт зочид оролцсон уг өдөрлөгт Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан оролцож үг хэлэв. Тэрбээр JCI байгууллага үе үеийн шилдэг манлайлагчдыг бэлдсээр ирснийг тодотгоод ирэх жилийн бүс нутгийн уулзалтыг Улааанбаатар хотод зохион байгуулах гэж буйд баяртай байгаагаа илэрхийлсэн юм.
Сонирхуулахад Ази-Номхон далайн бүсийн JCI ASPAC чуулган 2017 онд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод мөн болж байсан. JCI Mongolia байгууллага Нийслэлийн Засаг даргынТамгын газартай хамтран зохион байгуулсан уг арга хэмжээнд Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан Засаг даргын орлогчийн хувиар хотыг хариуцан оролцож байсан билээ. Тиймдээ ч ирэх жилийн чуулганыг зохион байгуулахад нийслэлийн удирдлагын зүгээс дэмжиж ажиллахаа илэрхийлэв.
Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан мөн Сием Рип Хотын даргын орлогч Сок Толтой албан уулзалт хийлээ. Энэ үеэр бүс нутгийн чуулганыг хотдоо хүлээн авч, зохион байгуулж буйд нь баяр хүргээд, ирэх жил Улаанбаатар хотод болох чуулганд хотоо төлөөлөн хүрэлцэн ирэхийг урьсан юм.
Мөн JCI Ази, Номхон Далайн Бүсийн Чуулганыг зохион байгуулагч орны тугийг хүлээн авах арга арга хэмжээнд Нийслэлийн ИТХ-ын дарга оролцож, хаалтын үгийг хэлэв. Энэ үеэр Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, Go Mongolia уриатайгаар аялал жуулчлалын салбараа дэлхийд таниулах урт болон богино хугацааны бодлогыг бүх түвшинд хэрэгжүүлж байгаа. JCI Монгол байгууллага олон улсад бас нэгэн гайхалтай түүхээ бичих 2025 оны JCI ASPAC арга хэмжээг зохион байгуулахад Улаанбаатар хот бүх талаар дэмжин хамтран ажиллана гэсэн юм. Мөн бүс нутгийн JCI байгууллагын гишүүн залууст хандан ирэх жил Монгол Улсад хүрэлцэн ирж, мартагдашгүй дурсамж бүтээхийг хүслээ.
| НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан JCI ASPAC-т нийслэлийг төлөөлөн оролцов |
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүд
2026-03-05 17:28:40
УИХ-ын дарга Н.Учрал: Төр ард түмний амьжиргаанд саад болдог бүдүүлэг хүнд суртлыг хална
2026-03-05 14:15:26
“Хотула” аппликейшн ашиглан автомашины торгуулийн төлбөр төлөх боломжтой боллоо
2026-03-05 14:11:59
НЭМҮҮ ӨРТӨГ ШИНГЭЭСЭН ҮЙЛДВЭРЛЭЛ ХӨГЖҮҮЛЭХЭД ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-03-05 14:06:01
2026-03-05 13:58:21
УИХ-ын дарга Н.Учрал: Алтанбулагийн чөлөөт бүс нь Евразийн худалдааны түр хэлэлцээрийн гол гарц болно
2026-03-05 13:56:57
БАЯН-ӨНЖҮҮЛ-БҮРЭН СУМЫН ЧИГЛЭЛД ТАВИГДАХ АВТО ЗАМЫН ШИНЭЧЛЭЛД ОНЦГОЙ АНХААРНА
2026-02-16 13:54:02
Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна
2026-02-02 11:32:09
Газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт, хангамжийн тасалдал, хомстлоос урьдчилан сэргийлнэ
2026-02-02 11:29:40
“Хүнсний хувьсгал”-ын дүнд “Грийн групп” экспортын үйлдвэрээ ашиглалтад оруулжээ
2026-02-02 11:22:45