Үндсэн цэс
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод ажлын айлчлал хийхээр ирсэн БНСУ-ын Гёнги мужийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийг Нийслэлийн ИТХ-ыг төлөөлөгч С.Эрдэнэбаяр тэргүүтэй төлөөлөгчид хүлээн авч уулзлаа.
Гёнги муж нь 13 сая гаруй хүн амтай, 10,1 км/ квадрат газар нутагтай, Солонгосын хойгийн төв, нийслэл Сөүл хотыг хүрээлэн оршдог. БНСУ-д амьдардаг нийт гадаад иргэдийн 30 орчим хувь нь тус аймагт оршин суудаг бол тэдний дунд 52 мянга орчим нь Монгол Улсын иргэн байдаг аж. Техник, технологийн салбарт дэлхийд нэрээ гаргасан Солонгосын тэргүүлэх компаниуд тус мужид үйл ажиллагаагаа явуулдгаараа онцлогтой.
Улаанбаатар, Гёнги муж нь 2015 онд найрамдалт харилцаа тогтоосон бөгөөд өдгөө боловсрол, соёл урлаг, байгаль орчин, эрүүл мэнд зэрэг олон салбарт хамтын ажиллагааг хөгжүүлж байна. Уулзалтын эхэнд Гёнги мужийн ИТХ-ын төлөөлөгч, Хурал дахь Монгол найрамдлын бүлгийн дарга Юн Тэ Гил “...Манай Гёнги муж бол БНСУ-ын эдийн засаг, улс төр, соёлын гол төв болдог. Дэлхийн 7 орны 11 хоттой харилцаа тогтоож, хамтран ажиллаж байна. Монгол орон нь солонгосчуудын аялах дуртай улсын нэг. 2015 оноос хойш Гёнги муж, Улаанбаатар хоттой олон салбарт харилцаж байгаа бөгөөд бидний айлчлалын үр дүнд энэ харилцаа улам бэхжиж, өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байна...” гэв. Тус мужийн ИТХ-ын төлөөлөгчдийн айлчлалын хүрээнд энэ сарын 4-нөөс Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэгт иргэдэд зориулсан эрүүл мэндийн хөтөлбөрийг эхлүүлж байгааг энэ үеэр мөн дурдав.
Харин НИТХ-ын төлөөлөгч С.Эрдэнэбаяр тус мужийн төлөөлөгчдийн Монголд хийж буй ажлын айлчлалд нь амжилт хүсээд Монголын парламентын сонгуулийн талаарх мэдээллийг өгөв. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд зохион байгуулж, 126 гишүүнтэй анхны парламент амжилттай бүрдсэн. Тэр дундаа Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байсан 8 хүн Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсоныг тэрбээр онцолсон юм.
| БНСУ-ын Гёнги мужийн ИТХ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа |
ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН:ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН РЕФОРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЦАГДАА, МӨРДӨГЧДИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦООГ БЭХЖҮҮЛНЭ
2026-06-04 16:44:45
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, хэлэлцүүлэгт оролцлоо
2026-04-28 13:02:43
2026-04-28 13:00:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
2026-04-28 12:58:44
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
2026-04-28 12:56:54
Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд оролцох иргэдийн эрх, оролцоог ижил түвшинд хүргэх эрх зүйн орчин бүрдлээ
2026-04-28 12:54:22
МАН-ЫН БҮЛЭГ: СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ УРАГШЛУУЛНА
2026-04-28 12:52:00
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23