Үндсэн цэс
Дэлхийн банкны санхүүжилтээр НЗДТГ-аас хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр” төслийн хүрээнд шинээр авто замын бүтээн байгуулалтыг хийх юм. Тодруулбал, Нарны замын зүүн хэсэгт 3.7 км, Сэлбэ голын баруун эрэгт 2.7 км авто замыг цогц, гудамж замын жишгээр шинээр барихаар газар чөлөөлж байна. Энэ талаар “Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр" төслийн зохицуулагч Х.Булгаагаас тодрууллаа.

Тэрбээр “Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, Авто замын мастер төлөвлөгөө зэрэг бодлогын баримт бичигт Улаанбаатар хотын холбоос гол замуудыг шинэчлэх зураг төслийг боловсруулсан. Нарны замын зүүн талаас Амгаланг холбох 3.7 км авто зам барих газрыг чөлөөлж эхэлсэн. Мөн гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтыг зарлахад бэлэн болоод байна. Уг шинэ зам Амгалан орчимд хотын зүүн тийш гарах хөдөлгөөний урсгалыг багасгаж, авто замын сонголтыг нэмэгдүүлэх ач холбогдолтой зам юм. Түүнчлэн Сэлбэ голын баруун эрэгт буюу Америк элчингийн зүүн хойно, Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн зүүн талаас Дарь эх, Хайлаастыг холбосон гүүр хүртэл 2.7 км авто замын зураг төслийг боловсруулсан, батлуулах шатандаа явж байна. Энэ зам холбогдсоноор Арслантай гүүрнээс хойш Долоон буудал хүртэл босоо коридорын авто замын сүлжээ бүрдэх давуу талтай” гэдгийг хэллээ.

Сэлбэ, Нарны зам орчимд барих шинэ авто замуудыг цогц, гудамж замын жишгээр байгуулснаар Улаанбаатар хотын замын сүлжээг өргөтгөх, тухайн орчмын хөдөлгөөний ачааллыг багасгах зэрэг ач холбогдолтой. Эдгээр шинэ замаар иргэд нийтийн тээврээр, унадаг дугуйгаар, явганаар гээд бүх төрлийн хэлбэрээр зорчих боломжтой. Мөн ногоон байгууламжийг шийдсэн, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй иж бүрэн авто зам байхаар төлөвлөжээ.




| Нарны замын зүүн хэсэгт 3.7 км, Сэлбэ голын баруун эрэгт 2.7 км авто замыг цогц, гудамж замын жишгээр шинээр барина |
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23
Монгол Улсын Ерөнхий сайдаар Улсын Их Хурлын гишүүн Н.Учралыг томиллоо
2026-03-31 10:39:12
МАН-ЫН БҮЛЭГ: ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ХҮРЭЭНД ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ
2026-03-24 10:38:58
ГБХНХ-ЫН САЙД Т.АУБАКИР: ОДООГООР 135 МЯНГАН ИРГЭН ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХЭЛБЭРЭЭР ДААТГУУЛАГЧ БОЛСОН
2026-03-24 10:35:47
“Улаанбаатарын хавар–2026” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг болно
2026-03-24 10:16:04
УИХ-ын Ажлын хэсэг Дархан-Уул аймагт ажиллаж, Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцан олон нийтийн хэлэлцүүлэг явууллаа
2026-03-24 10:13:55
Баянгол дүүргийн төв эмнэлэг болон ахмадын эмнэлгийн хэсэгчилсэн засварын ажил дуусчээ
2026-03-24 10:12:27
Өнгөрсөн амралтын өдрүүдэд 2086.6 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ
2026-03-24 10:10:43