Үндсэн цэс
НЗДТГ болон АНУ-ын Потомакийн их сургууль хооронд 2023 оны аравдугаар сарын 30-ны өдөр хамтран ажиллах санамж бичиг байгуулсан билээ. Уг хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд хоёр талын хамтын ажиллагааны талаар хэлэлцэхээр НЗДТГ-ын дарга П.Хадбаатар АНУ-ын Потомакийн их сургуулийн ерөнхийлөгч Андреа Кемп-Кертис болон холбогдох албаны хүмүүсийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Энэ үеэр НЗДТГ-ын дарга П.Хадбаатар Потомакийн их сургуулийн төлөөлөгч нарт нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын төрийн албан хаагчдыг хоёр ээлжээр АНУ-д хүлээн авч, мэдлэг, чадварыг нь нэмэгдүүлэх чиглэлээр сургалт зохион байгуулсанд талархахын зэрэгцээ 3 дугаар ээлжийн албан хаагчид АНУ-ыг зорих бэлтгэлийг хангаж буйг онцоллоо.
Цаашид НЗДТГ-аас Потомакийн их сургуультай төрийн албан хаагчдыг хэлний бэлтгэлд хамруулах, магистр, докторт суралцуулах, сургуулийн болон бусад тэтгэлэгт хамруулах тухай хэлэлцлээ. Төрийн албан хаагчдын мэргэжил, ур чадварыг дээшлүүлснээр Улаанбаатар хотын хөгжилд тодорхой хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж буйг мөн уулзалтын үеэр дурдсан юм.

Потомакийн их сургуулийн сургалтын үндсэн чиглэл нь менежмент, мэдээллийн технологи, бизнесийн шинжлэх ухааны салбар бөгөөд эдгээр чиглэлээр хамтран ажиллах боломж болон Улаанбаатар хотыг иргэнд ээлтэй, ногоон хөгжлийг түүчээлсэн, ухаалаг хот болгон хөгжүүлэх эн тэргүүний зорилтын хүрээнд хамтран ажиллах хэлэлцээрийг амжилттай өрнүүллээ.
Өнгөрсөн онд АНУ-ын Потомакийн их сургуулийн төлөөлөгч нар Улаанбаатар хотод айлчлах үеэр нутгийн захиргааны байгууллагын төрийн албан хаагч нарт “Ухаалаг хот ба орон зайн мэдээллийн технологи” сэдэвт семинарыг зохион байгуулж, дэлхийн хотуудад тулгамдаж буй асуудал, түүнийг хэрхэн шийдсэн сайн туршлагаас хуваалцсан талаар Потомакийн их сургуулийн Эрдмийн зөвлөлийн декан, Бизнесийн ухааны доктор Сергей Андроников уулзалтын үеэр хэлсэн юм.
| НЗДТГ-ын дарга П.Хадбаатар АНУ-ын Потомакийн их сургуулийн төлөөлөгч нарыг хүлээн авч уулзлаа |
ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН:ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН РЕФОРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЦАГДАА, МӨРДӨГЧДИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦООГ БЭХЖҮҮЛНЭ
2026-06-04 16:44:45
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, хэлэлцүүлэгт оролцлоо
2026-04-28 13:02:43
2026-04-28 13:00:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
2026-04-28 12:58:44
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
2026-04-28 12:56:54
Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд оролцох иргэдийн эрх, оролцоог ижил түвшинд хүргэх эрх зүйн орчин бүрдлээ
2026-04-28 12:54:22
МАН-ЫН БҮЛЭГ: СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ УРАГШЛУУЛНА
2026-04-28 12:52:00
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23