Үндсэн цэс
Нийслэлийн агаарын бохирдол ихтэй бүсэд байрших зарим ерөнхий боловсролын сургуульд “Сүү” зорилтот төслийг хэрэгжүүлж байна. Хүүхдийн хэвийн өсөлт, хөгжлийг дэмжих, бие махбодын дархлааг сайжруулах, агаарын бохирдлоос үүдэлтэй халдварын бус архаг өвчлөлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор нийслэл, дүүргийн мэргэжлийн байгууллага, эцэг эх, асран хамгаалагч, олон нийтийн оролцоо гэсэн хамтын зарчмаар долоон хоногийн гурван өдөр сурагчдад сүү өгч байна. Тодруулбал, нийслэлийн төсвөөс нэг өдрийг, дүүргийн төсвөөс, нэг өдрийг эцэг, эх, асран хамгаалагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн.
Энэ хүрээнд НЗДТГ-ын 2024 оны төсөвт 1 тэрбум төгрөгийг суулгасан бол Хан-Уул, Баянзүрх, Баянгол дүүргийн ЗДТГ 767 сая төгрөгийг төсөвт суулгаж, санхүүжилтийн эх үссвэрийг шийдвэрлэсэн юм. Уг төслийг энэ оны тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн нийслэлийн ерөнхий боловсролын 12 сургуулийн бага ангийн 11,785, дунд ангийн 6418, ахлах ангийн 637 буюу нийт 18,840 хүүхдийг эхний ээлжид хамруулан эхлүүлсэн юм. 2024 оны есдүгээр сарын 1-нээс уг төсөл хэрэгжиж байна.
Сүү нь сурагчдын бие махбодод зайлшгүй шаардлагатай үл орлогдох тосны хүчил, аминдэм А, С, Д, В12, рибофлавин, кальци, фосфор, кали, магни, цайр зэрэг чухал шимт бодисуудын дутмагшлыг багасгаж, эрүүл мэнд өсөлт хөгжлийг нь дэмжихийн зэрэгцээ агаарын бохирдлоос үүдэлтэй хүний биед хуримтлагдах хорт бодисыг гадагшуулах өндөр ач холбогдолтой юм.
ТӨСӨЛД ХАМРАГДАЖ СУРГУУЛИЙН МЭДЭЭЛЭЛ:
| № | Дүүрэг | Хамрагдсан сургууль | Дундаж тоо | |||
| Бага | Суурь | Бүрэн днд | НИЙТ ХҮҮХЭД | |||
|
1 |
Хан-Уул |
7-р сургууль |
0 |
1392 |
637 |
2029 |
|
2 |
Хан-Уул |
89-р сургууль |
2220 |
|
|
2220 |
|
3 |
Хан-Уул |
161-р сургууль |
650 |
450 |
|
1100 |
|
4 |
Баянзүрх |
132-р сургууль |
348 |
|
|
348 |
|
5 |
Баянзүрх |
137-р сургууль |
676 |
|
|
676 |
|
6 |
Баянзүрх |
147-р сургууль |
1203 |
620 |
|
1823 |
|
7 |
Баянгол |
141-р сургууль |
2494 |
1132 |
|
3626 |
|
8 |
Сүхбаатар |
16-р сургууль |
1350 |
989 |
|
2339 |
|
9 |
Чингэлтэй |
57-р сургууль |
685 |
499 |
|
1184 |
|
10 |
Чингэлтэй |
17-р сургууль |
795 |
650 |
|
1445 |
|
11 |
Сонгинохайрхан |
151-р сургууль |
604 |
315 |
|
919 |
|
12 |
Сонгинохайрхан |
413-р сургууль |
760 |
371 |
|
1131 |
| НИЙТ |
18840 |
|||||
| Нийслэлийн ЕБС-иудад “Сүү” төсөл хэрэгжиж байна |
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23
Монгол Улсын Ерөнхий сайдаар Улсын Их Хурлын гишүүн Н.Учралыг томиллоо
2026-03-31 10:39:12
МАН-ЫН БҮЛЭГ: ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ХҮРЭЭНД ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ
2026-03-24 10:38:58
ГБХНХ-ЫН САЙД Т.АУБАКИР: ОДООГООР 135 МЯНГАН ИРГЭН ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХЭЛБЭРЭЭР ДААТГУУЛАГЧ БОЛСОН
2026-03-24 10:35:47
“Улаанбаатарын хавар–2026” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг болно
2026-03-24 10:16:04
УИХ-ын Ажлын хэсэг Дархан-Уул аймагт ажиллаж, Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцан олон нийтийн хэлэлцүүлэг явууллаа
2026-03-24 10:13:55
Баянгол дүүргийн төв эмнэлэг болон ахмадын эмнэлгийн хэсэгчилсэн засварын ажил дуусчээ
2026-03-24 10:12:27
Өнгөрсөн амралтын өдрүүдэд 2086.6 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ
2026-03-24 10:10:43